Нисдэг тэрэгний ослоор 10 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Нисдэг тэрэгний ослоор 10 хүн нас баржээ

Нисдэг тэрэгний ослоор 10 хүн нас баржээ

"Royal Malaysian Navy" парадын сургуулилалтын үеэр хоёр нисдэг тэрэг агаар дээр мөргөлдөж, улмаар арван хүн нас барсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэгт, хоёр нисдэг тэрэг  нэг нэгнийхээ роторыг тасалснаар, газар унаж буйг харуулжээ.

Орон нутгийн цагаар 09:30 цагт Малайзын Лумут хотод байрладаг тэнгисийн цэргийн баазад уг осол  гарсан бөгөөд амь гарсан хүн байхгүй.

"Бүх хохирогч газар дээрээ нас барсан нь тогтоогдсон. Одоогоор цогцсын таниулахаар Лумут хотын  цэргийн эмнэлэгт илгээсэн" гэж Малайзын хааны тэнгисийн цэргийн хүчнийхэн мэдэгдэв. Ослын шалтгааныг тодруулахаар комисс байгуулах ба ерөнхий сайд Анвар Ибрахим "X" хуудсандаа "Үндэстний зүрх шимшрүүлсэн эмгэнэлт явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэж мэдэгджээ.

Тус мужийн Гал түймэр унтраах, аврах алба орон нутгийн цагаар 09:50  цагт ослын талаар сэрэмжлүүлсэн гэж мэдэгдэв.

"М503-3" гэгдэх нэг нисдэг тэрэг нь гүйлтийн зам дуур унасан бол "Fennec M502-6" нисдэг тэрэг ойролцоох усан сан руу унажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Малайзын эргийн хамгаалалтын нисдэг тэрэг сургалтын нислэг хийж байхдаа Ангса арлын ойролцоо далайд осолдсон хэрэг мөн гарсан.  Онгоцонд явсан нисгэгч, туслах нисгэгч, хоёр зорчигчийг загасчид олж, аварч чаджээ.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж