Германы Дюссельдорфоос ирсэн хосууд болон Хомбургын нэг иргэн Хятадын тагнуул байж болзошгүй тул баривчилсан гэж прокурорын газраас мэдэгдэв. Энэ нь тус улсад гарсан хоёр дахь том тагнуулын хэрэг боллоо.
Эдгээр хүмүүс нь Германы цэрэг техникийн онцгой мэдээллийг Хятадад өгч, их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутгагдаж байна.
Мөн экспортын зөвшөөрөл шаарддаг лазер болон байлдааны хөлөг онгоцонд ашигладаг тоног төхөөрөмжийг Хятад руу зөөвөрлөсөн гэж үзэж байна. Германы дотоод тагнуулын газрын дарга уг хэргийн талаар мэдэгдэл хийхдээ, үйл ажиллагаа явуулж буй тагнуулын сүлжээний "мөсөн уулын зөвхөн орой" байж магадгүй гэжээ.
Хервиг, Ина.Ф гэх гэр бүлийн хоёр Германы их сургуульд ажилдаг байсан бол Томас. Р нь тэдний холбоотон байсан аж. Тэд 2002-2022 оны зургаадугаар сар хүртэл Хятадын нууц алба болох Төрийн аюулгүй байдлын яаманд харьяалагддаг байсан гэж прокурорын алба мэдэгджээ.
Прокурорын алба мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаа ба сэжигтнүүд ОХУ-ын өмнөөс тагнуул хийж, Украины болон АНУ-ын постуудыг тагнаж, тэсрэх бөмбөгөөр халдлага үйлдэх зорилгоор тагнуул хийж байсан гэв. Дотоодын тагнуулын газрын ерөнхийлөгч Томас Халденванг Даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус гурвыг "үйл ажиллагаагаа нуун дарагдуулахын тулд зохиомол гүйлгээ хийсэн" бөгөөд бараагаа мэдүүлээгүй гэж мэдэгджээ. Эсвэл гуравдагч орноор экспортолж байсан гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ