Риши Сунак хамгийн том тусламжийн багцыг Украинд өгнө гэж амлалаа. Түүнчлэн Орос дайнд ялвал Польшийн хил мөн адил аюултай нөхцөл байдалд орно гэж мэдэгджээ. Их Британийн ерөнхий сайд Сунак дөрөвдүгээр сарын 23-нд Польшид айлчилж, удирдагч Туск ба Германы канцлер Шольц, “NATO”-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нартай дээд хэмжээний уулзалт хийж байна.
Тэд энэ удаа Оросоос ирэх заналхийллийг ярилцаж, Украинд тусламжын гараа хэрхэн сунгах талаар ярилцана гэж албаныхан мэдэгдсэн юм.
Их Британи Киевт 400 автомашин, 1600 гаруй пуужин, дөрвөн сая сум, 60 завь, түүнчлэн цэргийн нэмэлт 500 сая фунт стерлингийн нэмэлт санхүүжилтийг багтаасан чухал тоног төхөөрөмж, нийт 3 тэрбум фунт стерлинг бүхий багц өгөхөөр төлөвлөж байна. Их Британи 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд бараг 12 тэрбум фунт стерлингийн дэмжлэг үзүүлэхээ амлаж байжээ. Үүний 7,1 тэрбум фунт стерлинг нь цэргийн тусламж бол үлдсэн нь хүмүүнлэг, эдийн засгийн дэмжлэгт ашиглах юм.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим олон сар гацаанд орсны эцэст, ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украинд үзүүлэх 61 тэрбум ам.долларын шинэ цэргийн тусламжийн багцыг Бүгд найрамдах намын маргааны дараа эцэслэн батлах үед Риши Сунак уг мэдэгдлийг гаргажээ.
Их Британийн 500 сая фунт стерлингийн нэмэлт санхүүжилтийг Төрийн сангийн нөөцөөс гаргах бөгөөд Украины фронтод зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, Их Британид үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц, инженерийн дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Их Британийн Батлан хамгаалах яам агаар, хуурай газар, далай дахь түрэмгийллийг зогсоох зорилгоор түүхэн дэх хамгийн том багц тоног төхөөрөмж илгээх болно. Үүнд хэдий хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байгаа ч одоо байгаа МоАХ-ны төсвөөс гарах юм.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ