Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад жил гаруйн хугацаа өнгөрч, сурагчид нь хичээллэх байргүй хэсэг зүдэрч байсан ч өргөтгөлийн байрыг нь өнөөдөр /2024.04.23/ нээж байна. Нээлтийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гурван ээлжээр хичээллэж байгаа тойргийнхоо сургуульд онцгой анхаарал хандуулсан хотын дарга Х.Нямбаатарыг "сайн" дарга гэж сайшаагаад амжлаа.
Тэрбээр, дүн тавихад эрт байгаа ч хотын дарга маш сайн ажиллаж байна гэсэн юм.
Үргэлжлүүлэн Улаанбаатарт гурван ээлжээр сурагчид нь хичээллэж байгаа олон сургууль бий. Эдгээр сургуульд салбар яамнаас гадна хотын захиргаанаас анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Өөрийн сонгогдсон тойрогтоо мөн сайн ажиллаж байна гэдгийг онцолсон юм.
Сургуулийн үндсэн барилга анх 1965 онд ашиглалтад орж, сүүлд 2018 онд тус барилгыг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн байдаг аж. Гэвч барилгын гүйцэтгэгч болон төсөв санхүүжилтийн асуудлаас болж сурагчид сургуулийн байргүй таван жил хүнд орчин нөхцөлд хичээллэсэн. Өнөөдөр ийнхүү өргөтгөлийн шинэ байрандаа сурагчид болон багш нар орж, сайд дарга нар өөрсдийнхөө хийсэн ажлыг ам уралдан магтав.
Холбоотой мэдээ