X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна

X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна

Билгийн тооллоор өнөөдөр /2024.04.23/ Х Богдын 11 насны төрсөн өдөр тохиож байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд түүнд хүндэтгэл үзүүлж ном хурж, сүсэгтэн олон буяны номонд даган баясч байна. Аргын тооллоор X Богд тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж.

Монголын бурханы шашны сүм хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын хөрөг дүрийг арслант ширээнд нь залах ёслол өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон.

Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дарамсала хотын "Зүглаг Хан" дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн юм. Энэ үйл явдлын үеэр Далай лам Монголын X Богдын дүрийг олонд харуулсан ба Богдын дүр хэмээгдэх найман настай хүү Дээрхийн гэгээнтэн Далай багшид мандал өргөсөн юм.

Тодруулбал, Далай лам авшиг хүртээхээс өмнө нь номын үйл хийснийхээ дараа өөрийн зүүн гар талд нь сууж буй хүүг заан, хурсан олонд “Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Жавзундамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл Богдын шинэ дүр өнөөдөр буюу хаврын адаг сарын шинийн 15-нд 11 нас хүрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж