Хятадын тэрбумтнуудын тоог "Bubble tea" 6-аар нэмэв

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтнуудын тоог "Bubble tea" 6-аар нэмэв

Хятадын тэрбумтнуудын тоог "Bubble tea" 6-аар нэмэв

Хятадад сүүлийн хэдэн жилийн дотор "Bubble tea" буюу бөмбөлөгтэй амтат цайны бизнесээр дор хаяж зургаан тэрбумтан төржээ. Зөөлөн, зажлууртай бөмбөлөгүүдтэй амтат цайг 1980 онд Тайваньд анх зохиосон байдаг. "Sichuan Baicha Baidao Industrial" компани бол Хятадын "Bubble tea"-ны сүлжээний гурав дахь том сүлжээ юм. Сүлжээ компани энэ сарын сүүлээр Хонгконгийн биржид анх удаагаа нээлтээ хийх гэж байна. Тодруулбал, тус компани Хонгконгод 300 сая гаруй ам.долларын хөрөнгө босгож, дөрвөн тэрбумын зээл олгожээ. Компанийн эзэмшигч эхнэр нөхөр хоёрын нийт хөрөнгө 2.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тэд компанийн хувьцааны 73 хувийг эзэмшдэг.

Энэ салбарын Хятад дахь хамгийн том тоглогчид бол "Mixue Group", "Guming Holdings" болон "Auntea Jenny Industrial" юм. "Guming Holdings" нь 9000 салбартай бол "Mixue Group" нь 36 мянган салбартай.

Салбарын тоогоороо "Mixue Group" нь "Starbucks" дүйцнэ. Тус компанийг ах дүү Жан ХонЧао, Жан Хонфу нар 1997 онд үүсгэн байгуулжээ. Тэдний хөрөнгө нь тус тусдаа 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж