-Хүүе охион, карт чинь уначихлаа… Түүнийг хоёронтаа дуудсан боловч тэр эргэж харалгүй, урд алхсаар. Алхаагаа хурдавчлан гүйцэж, очвол ягаан өнгийн чихэвч зүүсэн тэрбээр намайг гайхширангуй харав.
-Май, картаа ав. Тэнд чи гээчихсэн. Ойролцоогоор 16 орчим насны болов уу гэмээр тэр охин баярласнаа илэрхийлэн, картаа цүнхлэв. Түүний чихэвчнээс "The royal heartaches" хамтлагийн "6х6" дуу чангаар сонсогдоно.
-Гоё дуу шүү?
-Мхн
-Чи энэ чихэвчээ байнга зүүдэг үү?
-Тийм, хоёр жилийн өмнөх төрсөн өдрөөр маань ээж бэлэглэсэн. Автобусанд юм уу, алхаж явахдаа чихэвчээ зүүх дуртай.
-Чих чинь өвддөггүй юу?
-Үгүй, ээж чихэвч байнга зүүхийг хориглодог. Гэхдээ чихэвч зүүхгүйгээр утсаа үзэхээр сонин санагддаг.
-Чихэвч байнга зүүвэл чих дүлийрнэ. Чих чинь дүлийрэх яах вэ гэж бодож байсан уу. Танай найзууд бүгд чихэвч зүүдэг үү?
-Тэгж бодож байгаагүй юм байна. Манай ангийнхан бүгд чихэвч зүүдэг. Тэгээд дүлийрсэн хүн байхгүй л байна. Чихэвчний хор уршигийн талаар бид ямар ойлголт байхгүй. Ээж маань хааяа үглэдэг.
Охинтой автобусны буудал тийш алхахдаа бид хоёрын ярилцсан сэдэв энэ билээ. Учир нь, технологийн өөрчлөлтөөс болж хүүхэд залуус чихэвчийг тогтмол хэрэглэх болсон. Харамсалтай нь, чихэвч удаан хэрэглэснээс болоод чих нь дүлийрэхэд хүрч байгааг мэргэжлийн эмч сануулав.
Нөгөө талаар чихэвчтэй замын хөдөлгөөнд оролцох нь орчны анхаарлыг сарниулж, эрүүл мэндийн хувьд эрсдэл дагуулсаар байгааг ч цагдаагийн газраас сэрэмжлүүлэх нь цөөнгүй.
Урин цаг ирсэн болоод ч тэрүү гудамжаар алхах хүмүүс олширчээ. Хажуугаар зөрч өнгөрөх таван хүн тутмын гурав нь чихэвч зүүсэн алхаж харагдана. Тэр ч бүү хэл унадаг дугуй, цахилгаан мото унасан талаас том чихэвч зүүчихсэн байх нь олонтаа. Тэдний хувьд замаа "товчлоход" чихэвч нэг талаар замын хань болдог нь үнэн. Гэхдээ гадны дуу чимээнээс тасрах нь гадаад орчны эрсдэлд өөрийгөө оруулж буй үйлдэл болохыг ч мэргэжилтнүүд зөвлөлөө.
Дэлхий дээрх долоон тэрбум хүний 1.5 тэрбум хүн нь сонсголын асуудалтай гэсэн судалгаа байдаг байна.
Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 60:60 дүрмийг зөвлөдөг. Энэ нь хамгийн аюулгүй бөгөөд өдөрт 60 минут буюу нэг цаг, 60 децибел хэмжээнд сонсох нь зохистой хэрэглээ гэж үздэг байна. Хэрэв 60:60 дүрмийг баримталж чадвал сонсголоо хамгаалах боломжтой гэдгийг эмч нар зөвлөж байна.
"ЧАНГА ДУУ ЧИМЭЭ НЬ ДОТОР МЭДРЭЛИЙН ҮСЛЭГ ЭСҮҮДИЙГ ГЭМТЭЭДЭГ"
Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолой, сонсголын эмч Д.УЯНГА ярихдаа "Техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс сонсох төхөөрөмжийг маш их сонсох болсон. Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүртэл гар утас, таблет их үздэг болсон. Бүх насныхан чихэвч их ашиглаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 60:60 дүрмийг зөвлөдөг. Энэ нь хамгийн аюулгүй гэж үздэг. Тодруулбал, өдөрт 60 минут буюу нэг цаг, 60 децибел хэмжээнд сонсох нь зохистой хэрэглээ юм.
Чихэн дотроо хийж сонсдог чихэвчээр хоногт 85 децибел түвшинд 8 цаг орчим сонсох юм бол чихний сормууслаг эсүүд үхэждэг. Энэ нь эргэж сэргэдэггүй буюу сонсголгүй болно гэж үздэг.
Чанга дуу чимээний нөлөө нь шууд мэдэгддэггүй. Аажмаар сонсгол мууддаг. Хэрвээ чамайг хөгжим сонсож байхад хэн нэгэн хөгжмөө сулла гэж хэлж байсан бол энэ нь аюултай түвшин юм байна гэж ойлгож болно. Энэ хэмжээгээр өдөрт олон цагаар сонсоод байх нь сонсгол муудах эрсдэлтэй. Механик инерги чихний дэлбээгээр дамжаад гадна сувгаар дамжин хэнгэргэн хальсыг цочрооно. Цаашлаад дунд чихэнд байгаа сонсголын гурван эс болох алх, дөш, дөрөө гэдэг гурван эсээр дамжаад дотор чихэнд ороод дунг гэмтээдэг. Дун доторх дамжуулах эс үхждэг энэ эс үхжсэнээр хүний сонсгол дахин сэргэх боломжгүй болно” гэдгийг анхааруулсан юм.
- Хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 децибел
- Машин сигналдах чимээ 85 децибел
- Онгоцны сэнсний чимээ 110 децибел
- Чанга дуу хөгжим нь 85 децибелээс дээш байдаг" гэлээ.
"ЧИХЭВЧЭЭР ХӨГЖИМ СОНСЧ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ НЬ АЮУЛТАЙ"
Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 В-д “Явган зорчигч зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном сонин зэрэг зүйл уншихыг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, чихэвчтэй замын хөдөлгөөнд орох нь хориотой байдаг. Гэвч автомашин жолоодож байхдаа чихэвчээр ярих, явган зорчиг нь машины сигналдахыг сонсохгүй чихэвтэй алхах нь байнгын үзэгдэл гэнэ.
"Энэ он гарсаар нийслэл Улаанбаатар хотод явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаад 10 хүн, орон нутагт зургаан хүн нас барсан. Мөн нийслэлд 420, орон нутагт 53 хүн гэмтэж бэртсэн осол бүртгэгдсэн. Хүмүүст чихэвч зүүхээ боль гэж хэлэх боломжгүй энэ нь хүний эрхэнд халдсан хэрэг болно. Харин хүн бүр зөв зохистой хэрэглэх боломжтой. Ингэснээр өөрийгөө учирч болох эрсдэл цаашлаад аюулаас аварч болох юм. Яагаад аюул гэж байгаа юм бол гэж бодож магадгүй.
Тэгвэл хүн сонсголоо ямар нэгэн байдлаар бүрэн алдвал хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн статуст шилжинэ. Ингэснээр өөрийн хүссэн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болох юм.
Аливаа зүйлийн тунг тааруулбал эм, хэтрүүлбэл хор болно гэж монголчууд ярьдаг. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 60/60 дүрмийг мөрдөх ёстой" гэж ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.МӨНХ-ЭРДЭНЭ анхааруулав.
МЭРГЭЖИЛТНҮҮД ӨДӨРТ 1 ЦАГААС ИЛҮҮ ЧИХЭВЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1,1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Жишээ нь, 1994 онд Америкийн өсвөр насныхны 3,5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд 5 хувь хүртэл өсчээ. Тиймээс ДЭМБ-ээс өдөрт нэг цагаас илүүгээр чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байснаар сонсголгүй болохоос сэргийлж чадахыг зөвлөжээ.
- 60/60 дүрмийг баримтлах
-Чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа дууны түвшнийг чангарлын талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй байж, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд, таны хөгжим 15 дээд түвшинд байхад 8 болгоно гэсэн үг юм.
- Шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй
-Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Яагаад гэвэл шуугианаас давж давхар хөгжим сонсох хэрэгтэй болохоор чихэвчний хөгжмийг өндөр тавьж байна гэсэн үг. Энэ нь сонсох эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлтэй.
- Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой
-Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй. Тиймээс цаашид гарах сөрөг үр дагаврыг бодож, гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсох хэрэгтэй.
- Олон нийтийн газар бүү сонс
-Чихэвчний хөгжим сонссоноор орчноо мэдрэхгүй хайнга болж, осол аваарт өртөх эрсдэлтэй. Учир нь анхаарлыг чинь сарниулдаг. Тиймээс гудамж талбай, олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр өнгөрөхдөө чихэвчгүй гарах хэрэгтэй.
Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Хамтдаа яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг багасгаарай. Хэрэв та хүчээр ч хамаагүй өөрийгөө нам хөгжимд дасгавал удалгүй муу зуршлаа хаях болно гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР
JessicaMartinez 2024-04-23 109.248.142.234
Харуулах боломжгүй.
AnqieLugo 2024-04-23 109.248.143.201
Харуулах боломжгүй.
LatoyaMendez 2024-04-23 45.86.1.86
Харуулах боломжгүй.
PamFox 2024-04-23 45.86.0.235
Харуулах боломжгүй.
CynthiaHan 2024-04-23 109.248.139.82
Харуулах боломжгүй.
LindsayBaxter 2024-04-23 95.182.125.251
Харуулах боломжгүй.
RachelWilliams 2024-04-23 185.181.244.124
Харуулах боломжгүй.
MelissaJones 2024-04-23 5.183.130.190
Харуулах боломжгүй.
TheresaJenkins 2024-04-23 185.181.247.229
Харуулах боломжгүй.
KimWaters 2024-04-23 46.8.154.61
Харуулах боломжгүй.
HannaBenedict 2024-04-23 188.130.218.72
Харуулах боломжгүй.
AnaGomez 2024-04-23 188.130.220.34
Харуулах боломжгүй.
LoriHarrison 2024-04-23 46.8.222.191
Харуулах боломжгүй.
KatieButts 2024-04-23 109.248.15.43
Харуулах боломжгүй.
LisaGonia 2024-04-23 46.8.223.14
Харуулах боломжгүй.
ElizabethKosky 2024-04-23 188.130.185.225
Харуулах боломжгүй.
MarciSather 2024-04-23 212.115.49.227
Харуулах боломжгүй.
ChristinaWashington 2024-04-23 46.8.23.237
Харуулах боломжгүй.
NancyCooper 2024-04-23 92.119.193.224
Харуулах боломжгүй.
LindseyCruz 2024-04-23 194.35.113.57
Харуулах боломжгүй.
BuffyWalker 2024-04-23 109.248.138.196
Харуулах боломжгүй.
SharieKirsch 2024-04-23 188.130.184.119
Харуулах боломжгүй.
ChristyConner 2024-04-23 46.8.212.216
Харуулах боломжгүй.
AmyLewis 2024-04-23 46.8.23.22
Харуулах боломжгүй.
ReginaThomas 2024-04-23 46.8.110.195
Харуулах боломжгүй.
NehaYoung 2024-04-23 45.86.1.104
Харуулах боломжгүй.
AshleyWalker 2024-04-23 95.182.127.156
Харуулах боломжгүй.
MelissaMarks 2024-04-23 185.181.247.205
Харуулах боломжгүй.
GayleLamb 2024-04-23 46.8.223.184
Харуулах боломжгүй.
ChristineWalker 2024-04-23 188.130.142.66
Харуулах боломжгүй.
StacyCarter 2024-04-23 46.8.22.40
Харуулах боломжгүй.
LauraAnderson 2024-04-23 45.84.177.155
Харуулах боломжгүй.
JessicaWallace 2024-04-23 92.119.193.10
Харуулах боломжгүй.
JulieValdez 2024-04-23 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-23 45.84.176.37
Харуулах боломжгүй.
HannahHand 2024-04-23 109.248.138.21
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-23 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-23 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-23 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-23 94.158.190.60
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-23 188.130.211.189
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-23 66.181.189.151
олигтой чихэвч алгоо. муу чихэвч удаан зүүх боломжгүй.