Трампийн хамсаатан түүний эсрэг мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Трампийн хамсаатан түүний эсрэг мэдүүлэг өгнө

Трампийн хамсаатан түүний эсрэг мэдүүлэг өгнө

Дональд Трамп ойрын хугацаанд Манхэттэнд шүүх хуралд оролцож, гэм буруутай эсэхээ шүүлгэх юм. Энэ үед Холливүүдын кино мэт дүр зураглал, гол дүрүүд гарах бололтой. АНУ-ын экс ерөнхийлөгчийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын нээлт Даваа гаригт болсон. Үүнд насанд хүрэгчдийн кино жүжигчин, алдартай болсон урвагч гэрч, татварын луйврын хэргээр шийтгүүлсэн Трампийн мөнгөтэй ажилтан, шар хэвлэл нийтлэгч гэх мэт гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авах гэнэ.

Өөр олон сонирхолтой гэрчүүд оролцох төлөвтэй байна. Тэдний дийлэнх нь Трампийн хамсаатан ба шүүхийн өмнө бодит байдлыг дэлгэрэнгүй ярих юм.

Дональд Трампийг өмгөөлөх нь карьераараа бооцоо тавьсантай ижил гэж ажиглагчид үзэж байна. Түүний өмгөөллийн баг Манхэттэн дүүргийн прокуроруудын эсрэг ажиллана. Мөн Трампийн хэргийг дээд шүүхийн хамгийн туршлагатай гэх Хуан Мерчан шүүх юм.
Трамп нууц харилцаатай байсан эмэгтэйдээ их хэмжээний мөнгө хуульчаараа дамжуулан өгсөн. Уг зардлыг хууль ёсны байгууллагийн зардал гэж мэдүүлснээр 34 эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Трамп өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж, нууц харилцаатай байсан гэдгээ үгүйсгэж байна. Харин гэрчүүд түүний эсрэг мэдүүлэг өгөх бололтой. Тиймээс шүүх хуралд оролцох гол хүмүүсийг онцолж байна.

НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮГЧ

Нью-Йоркийн хамгийн туршлагатай хуульч, шүүгч Хуан Мерчан өмнө нь Трамптай Манхэттэний шүүхийн танхимд хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэрбээр  Трампийн татварын луйврын хэргийг удирдаж, компанийн санхүүгийн захирал Аллен Вайссельбергт их хэмжээний торгууль ногдуулж, шоронд хорих ял төлөвлөжээ.

Энэ нь шүүгч Мерчан Трампийн  шүүх хурлын танхимд маргаан гаргах,гэрчийн мэдүүлгийг  үгүйсгэх, хазайх тактикийг сайн мэддэг гэсэн үг юм.

Хэрэв Трамп шүүх танхимд ёс зүйгүй байваас Мерчаны уур хилэнг хүргэж, өндөр ял авч болзошгүй. Мөн тангарагтны шүүгчийн сонгон шалгаруулалтын үеэр  Трампыг аль хэдийн зэмлэж амжсан юм.

МАНХЭТТЭНИЙ ПРОКУРОРУУД

Алвин Брэгг- 2021 оны арваннэгдүгээр сард Манхэттэн дүүргийн прокурорын албыг удирдах болсон анхны өнгөт арьст прокурор юм.  Тэрбээр   Трампийн хэргийн мөрдөн байцаалтыг хариуцаж, түүний хийсэн гэмт хэргийг илрүүлж, хариуцлага үүрүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Трамп 2016 онд кампанит ажилдаа хууль бус мөнгө ашигласан гэж Брэгг үзэж байна.

Жошуа Стингласс- Трамп болон түүний байгууллагыг яллах ажиллагааг удирдан явуулахад туслана. Стингласс өмнө нь олны анхаарлыг татсан хүн амины хэрэг, хүний ​​амь насыг бүрэлгэхийг оролдсон болон бусад хүчирхийллийн гэмт хэргүүдийг шүүж байсан.

Сюзан Хоффингер, Кристофер Конрой, Ребекка Манголд- Эдгээр прокрорууд сэжигтнийг яллахад туслах ба санхүүгийн тайланг олон нийтэд ил болгохоор ажиллана.

ТРАМПИЙН ӨМГӨӨЛӨГЧИД

Тодд Бланш – Трампийн үндсэн өмгөөлөгч ба өмнө нь холбооны прокурор байжээ. Уолл Стритийн хуулийн фирмийн хамтрагчаар ажиллаж байсан ч Бүгд найрамдах намын гишүүн болж, карьерынхаа хамгийн том үйлчлүүлэгч болох Трампийг өмгөөлөхөөр  Флорида руу нүүсэн. Нэгэн цагт экс ерөнхийлөгчийг яллаж буй хуульч Алвин Браггийн хамтран зүтгэгч байсан  Бланш одоо шүүх хурлын танхимд Трампийг өмгөөлөх гэж байна.

Сюзан Нечелес – Тэрбээр 2021 оноос хойш ноён Трампийг өмгөөлж байна.

 Мөн Женовын гэмт хэргийн  босс Венеро Мангано зэрэг асуудалтай улстөрчид, үл хөдлөх хөрөнгийн  болон зохион байгуулалттай гэмт хэргийн зүтгэлтнүүдийг өмгөөлж байсан туршлагатай. Трамп 2022 оны арванхоёрдугаар сард татварын луйврын хэрэгт буруутгагдаж, 1.6 сая долларын торгууль төлөх үед Сюзан Нечелес мөн адил өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан.

ГЭРЧҮҮД

Насанд хүрэгчдийн кино од Сторми Даниэлс-Тэрбээр 2006 онд Невада мужид болсон алдартнуудын гольфын тэмцээний үеэр Трамптай танилцсан гэжээ.  Даниэлс буюу жинхэнэ нэр нь Стефани Клиффорд тухайн үед 27 настай байсан ба насанд хүрэгчдийн кино урлагийн салбарт өсөж яваа од байв.  Трамп өөрт нь тусгайлан уулзах санал тавьсаны дараа бэлгийн харьцаанд орсон гэж мэдэгджээ. Трамп ийм явдал болсныг үгүйсгэж байгаа ч  Даниэлс 2016 оны сонгуулийн өмнөхөн Трампийн хуульч Майкл Коэнээс 130 мянган ам. доллар авсан гэв. Мөн Трамптай уулзсан талаар чимээгүй байхыг шаардсан гэж мэдэгджээ.

Хуульч Майкл Коэн- Тэрбээр 2006 оноос хойш Трампийн хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан.  Трампийн хууль зүйн асуудал болон компанийн мөнгө санхүүд гар бие оролцдог байсан ба 2016 онд Даниэлст мөнгө өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ Трампийн зааврын дагуу Даниэлст мөнгө төлж, чимээгүй байдал шаардсан гэж мэдэгджээ. Трамп болон түүний өмгөөлөгчдийн баг Коэн худал хэлсэн гэж мэдүүлсэн байна.

Аллен Вайссельберг- Тэрбээр гэрчээс гадна ял авах магадлалтай байна. Трампийн санхүүгийн албаны дарга Вайссельберг хууль бус их хэмжээний мөнгийн нуун дарагдуулахад тусалжээ.

Тэрбээр 2022 оны наймдугаар сард татварын алба луйвардах хэрэгт оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Өмгөөллийн гэрээний дагуу түүнийг шүүхээс  100 хоног шоронд хорисон ба  Трампын компанийн эсрэг  мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ. Тэрбээр мөн Трампийн гэм буруутай үгүйг нотлох шүүх хуралын дараа дахин хоригдох магадлалтай байна.

Дэвид Пекер – Шар хэвлэл нийтлэгч тэрбээр “National Enquirer”-ийн толгой компани болох “American Media Inc”  (AMI) компанийн гүйцэтгэх захирал асан. Тэрбээр шар хэвлэлийг удирдаж байхдаа Трампийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд  дэмжихийн тулд "барьж алж, алах" гэгддэг арга барилыг хэрэгжүүлсэн. Мөн Трамп болон Даниелс нарын харилцааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр задруулах гэж оролдож байжээ.

Трамп цамхагийн хаалгач асан Дино Сажудин- Тэрбээр шүүх хурлын үеэр байр сууриа илэрхийлж магадгүй юм.

Трампийг  гэр бүлээс гадуур хүүхэдтэй гэх үндэслэлгүй цуурхалыг  Сажудин “National Enquirer”  сэтгүүлд худалдах гэж оролдсоны дараа Коэн  түүнд чимээгүй байх  мөнгө төлсөн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж