Ж.Соронзон шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Ж.Соронзон шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсжээ

Монгол-Оросын хамтарсан III
сургуулийн хүүхдүүд хоолны хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлсэн хэрэг гараад
удаагүй байна. Тус сургуулийн захирал Ж.Соронзонг хариуцлага алдсан гэж
үзээд салбарын сайд Ё.Отгонбаяр огцруулах тушаал гаргасан. Гэтэл
тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхэд иргэний шугамаар гомдол гаргаж,
сайдын тушаалыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгосон юм.
Одоо энэ асуудал ямар шатандаа явж байгаа талаар Нийслэлийн шүүхийн
хэвлэлийн төлөөлөгч Б.Цэвээнцэрэнгээс тодрууллаа.

– Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн асуудлыг хэзээ шийдэх вэ. Одоо ямар шатандаа явж байгаа бол?

-Шүүх хуулийн дагуу ажиллаж байгаа. Энэ сарын 15-ны дотор хариуцагч
буюу сайд Ё.Отгонбаяр халсан тушаалтайгаа холбоотой тайлбар гаргаж өгөх
учиртай.Тэрбээр тайлбараа өгсөн. Нэхэмжлэгч Ж.Соронзон тайлбартай
холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсээд байгаа юм билээ.

-Хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч үзэх эрх байдаг юм уу.
Чухам ямар асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа юм бол?

– Хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч үзэх эрхтэй. Харин ямар
асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасанг нь мэдэхгүй
юм байна. Шинжээчийн дүгнэлт гарсаны дараа шүүх хурлын тов зарлагдах
байх.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж