Алтан суултуур хулгайлсан этгээд хэргээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Алтан суултуур хулгайлсан этгээд хэргээ хүлээв

Алтан суултуур хулгайлсан этгээд хэргээ хүлээв

Дайны үеийн удирдагч Уинстон Черчиллийн төрсөн гэрээс 18 каратын алтаар бүтсэн, зургаан сая гаруй ам.долларын үнэ бүхий суултуур хулгайлсан этгээд хэргээ хүлээв. Жеймс Шин гэх эрэгтэй хулгайн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинжтэй эд хөрөнгийг өөрчилсөн, шилжүүлсэн хэргээ хүлээсэн гэж Их Британийн "PA Media" мэдээллийн агентлаг "Crown" прокурорын албанаас иш татан мэдээлэв.

Бүрэн ажиллагаатай алтан суултуурыг 2019 онд Италийн зураач Маурицио Каттеланы “Ялалт бол сонголт биш” үзэсгэлэнгийн хүрээнд Бленхайм ордонд суурилуулж байжээ.

"Америк" нэртэй ер бусын суултуурыг  үзэсгэлэн нээгдсэнээс хэдхэн хоногийн дараа буюу 2019 оны есдүгээр сард хулгайлсан байна. Барилга руу их хэмжээний ус татаж хулгайлсан ба  уг хэрэг  их хэмжээний хохирол учруулсан  гэж тухайн үед цагдаа нар мэдэгдэж байв.  Гэмт хэрэг үйлдсэн Шин одоо хэд хэдэн хулгайн хэргээр 17 жилийн ял эдэлж байгаа аж. Тэрбээр шүүх хуралд "Five Wells" шоронгоос цахимаар оролцжээ.

Үүнээс гадна тэр Ньюмаркет дахь Үндэсний морин уралдааны музейгээс нийт 400 мянган  фунт стерлинг буюу 503 мянган ам.долларын үнэ бүхий трактор, өндөр үнэтэй цом хулгайлсан хэргээр ял эдэлж байгаа юм.

Алтан суултуурыг цагдаа нар олсны дараа Черчиллийн төрсөн өрөөний хажуугийн өрөөнд суурилуулжээ. Урлаг судлаачид уг суултуурыг урлагийн бүтээл гэж тодорхойлсон ба  АНУ-ын нийгэм, улс төр, эдийн засгийн тэгш бус байдлын талаархи тайлбар гэж ойлгож болно гэв. Мөн  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард алтан суултуурын  хулгайн хэргээр өөр гурван эрэгтэйг сэжигтнээр татсан байна.  Оксфордын 38 настай Майкл Жонс хулгайн хэрэгт буруутгагдаж байгаа бол  Фредерик Синес буюу Фредерик Доу,  Бора Гуккук нар хоёулаа гэмт хэргийн шинжтэй эд хөрөнгө шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж байна. Сэжигтнүүд өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд 2025 оны хоёрдугаар сард шүүх хурал нь болно.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж