Монгол Улсын иргэн олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Сингапур улсаас 100 грамм мансууруулах бодис хүлээн авч, улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын ахлах байцаагч И.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-д татварын хяналт шалгалт хийгдэх талаар урьдчилан мэдэгдэж, татвараас зайлсхийхэд тусалж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “А” ТББ-д бичил уурхайн үйл ажиллагаа явуулах талаар албан бичиг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Я.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус газрын ажилтан С.Э-ийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зааснаас илүү хэмжээний архи, тамхийг “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, ахлах мэргэжилтэн Б.А нар нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн өр төлбөртэй “Д” ХХК-аас өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Д” ХХК-аас нэхэмжилж буй өр төлбөр болох 612.1 сая төгрөгийг 427.8 сая төгрөг болгон бууруулж, эвлэрлийн гэрээ байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн О.Т нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Бүгд Найрамдах Сингапур улсаас 100 гр мансууруулах бодис хүлээн авч, улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.У нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б” ХХК-ийн ачаа бараанд 8.6 сая төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
- Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Н нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
LatoyaMendez 2024-04-22 45.86.1.86
Харуулах боломжгүй.
PamFox 2024-04-22 45.86.0.235
Харуулах боломжгүй.
CynthiaHan 2024-04-22 109.248.139.82
Харуулах боломжгүй.
LindsayBaxter 2024-04-22 95.182.125.251
Харуулах боломжгүй.
RachelWilliams 2024-04-22 185.181.244.124
Харуулах боломжгүй.
MelissaJones 2024-04-22 5.183.130.190
Харуулах боломжгүй.
TheresaJenkins 2024-04-22 185.181.247.229
Харуулах боломжгүй.
KimWaters 2024-04-22 46.8.154.61
Харуулах боломжгүй.
HannaBenedict 2024-04-22 188.130.218.72
Харуулах боломжгүй.
AnaGomez 2024-04-22 188.130.220.34
Харуулах боломжгүй.
LoriHarrison 2024-04-22 46.8.222.191
Харуулах боломжгүй.
KatieButts 2024-04-22 109.248.15.43
Харуулах боломжгүй.
LisaGonia 2024-04-22 46.8.223.14
Харуулах боломжгүй.
ElizabethKosky 2024-04-22 188.130.185.225
Харуулах боломжгүй.
MarciSather 2024-04-22 212.115.49.227
Харуулах боломжгүй.
ChristinaWashington 2024-04-22 46.8.23.237
Харуулах боломжгүй.
NancyCooper 2024-04-22 92.119.193.224
Харуулах боломжгүй.
LindseyCruz 2024-04-22 194.35.113.57
Харуулах боломжгүй.
BuffyWalker 2024-04-22 109.248.138.196
Харуулах боломжгүй.
SharieKirsch 2024-04-22 188.130.184.119
Харуулах боломжгүй.
ChristyConner 2024-04-22 46.8.212.216
Харуулах боломжгүй.
AmyLewis 2024-04-22 46.8.23.22
Харуулах боломжгүй.
ReginaThomas 2024-04-22 46.8.110.195
Харуулах боломжгүй.
NehaYoung 2024-04-22 45.86.1.104
Харуулах боломжгүй.
AshleyWalker 2024-04-22 95.182.127.156
Харуулах боломжгүй.
MelissaMarks 2024-04-22 185.181.247.205
Харуулах боломжгүй.
ChristineWalker 2024-04-22 188.130.142.66
Харуулах боломжгүй.
StacyCarter 2024-04-22 46.8.22.40
Харуулах боломжгүй.
LauraAnderson 2024-04-22 45.84.177.155
Харуулах боломжгүй.
JessicaWallace 2024-04-22 92.119.193.10
Харуулах боломжгүй.
JulieValdez 2024-04-22 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-22 45.84.176.37
Харуулах боломжгүй.
HannahHand 2024-04-22 109.248.138.21
Харуулах боломжгүй.
StephanieMoreno 2024-04-22 185.181.245.225
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-22 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-22 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-22 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-22 188.130.211.189
Харуулах боломжгүй.