Ойрын тав хоногт бороо нойтон цас орж, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2024.04.22-нд нийтлэгдсэн

Ойрын тав хоногт бороо нойтон цас орж, цасан шуурга шуурна

Ойрын тав хоногт бороо нойтон цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе.


Энэ дөрөвдүгээр сарын 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Дөрөвдүгээр сарын 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын зарим хэсгээр, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи дөрөвдүгээр сарын 23-нд говь хээрийн нутгаар хүчтэй салхилж, 24-нд нийт нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26,27-нд нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсэж шороон шуурга шуурна.

Ойрын тав хоногтоо агаарын темпратур ширүүсэх төлөвтэй байна. Дөрөвдүгээр сарын 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаараа шөнөдөө хасах 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байгаа бол ойрын тав хоногтоо шөнөдөө хасах 8-13 градус, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Бусад нутгаар буюу Улаанбаатар орчимд шөнөдөө хасах 5-0 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Б.Эрдэнэзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж