Дэлхийн хамгийн ухаалаг хотуудыг жагсаажээ

Хуучирсан мэдээ: 2024.04.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн ухаалаг хотуудыг жагсаажээ

Дэлхийн хамгийн ухаалаг хотуудыг жагсаажээ

Дэлхийн хамгийн ухаалаг хотуудын жагсаалтыг Швейцарийн Цюрих тэргүүлжээ. Дэлхийн Өрсөлдөх чадварын төвийн Ухаалаг хотын ажиглалтын төв болон Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага хамтран энэ жилийн индексийг гаргасан байна. Ингэхдээ дэлхийн 142 хотыг сонгосон бөгөөд хот бүрийн 120 оршин суугчаас санал асуулга авчээ.

Ухаалаг хотыг тодорхойлохын тулд дэд бүтэц, технологи нь оршин суугчдын амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг ажээ. Өөрөөр хэлбэл, хотжилтын үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдэд дутагдалтай байгаа зүйлсийг нөхөхөд ухаалаг технологийг ашигладаг хотуудыг ухаалаг хот гэж тодорхойлж байна.

Жагсаалтын эхний 10-т орсон хотуудыг харвал долоо нь Европын хот байна.

  • Цюрих, Швейцарь
  • Осло, Норвеги
  • Канберра, Австрали
  • Женев, Швейцарь
  • Сингапур
  • Копенгаген, Дани
  • Лозанна, Швейцарь
  • Лондон, Англи
  • Хельсинки, Финланд
  • Абу Даби, Арабын нэгдсэн Эмират улс

Сүүлийн гурван жилийн дундаж үзүүлэлтийг харвал АНУ-ын олон хот зэрэглэл ухарчээ. Тус индексийг 2019 оноос хойш гаргасан. Тэгвэл энэ онд Хойд Америкийн хотууд анх удаа эхний 20-д багтаагүй аж. Тэр дундаа Вашингтон Д.С, Денвер, Лос Анжелес, Сан Франциско, Нью-Йорк зэрэг томоохон хот хамгийн олон байр ухарчээ. Энэ онд Вашингтон Д.С 142 хотоод 50 дугаар байранд орсон байна.

Харин Азийн хамгийн ухаалаг таван хотод Сингапур, Бээжин, Тайпэй, Сөүл, Шанхай хотууд оржээ. Сингапур 2019 онд индекс гаргаснаас хойш эхний 10 байранд тогтмол багтсаар ирсэн. Тайпэй хотын хувьд нэг жилийн дотор 13 байр урагшилжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж