Хятадын Гуандун мужийн томоохон гол мөрөн, усан зам, усан сангууд үерлэх аюул нүүрлэж байгаа тул засгийн газраас 127 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хамгаалах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхэллээ. Орон нутгийн цаг уурын албаныхан "Сижян, Бээжин голын сав газрын гол, цутгал голуудын усны түвшин огцом нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь ховорхон тохиолдох үерийн гамшиг болно" гэж Ням гарагт "CCTV" агентлагт мэдээлэв. Мөн Хятадын Усны нөөцийн яам яаралтай тусламжийн талаар зөвлөмж гаргасан байна. Гуандуны албаны хүмүүс гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай төлөвлөлт хийж, гамшигт нэрвэгдэж магадгүй хүмүүсийг хоол хүнс, хувцас, ус, орогнох газартай болгохын тулд гамшгаас аврах хөрөнгө, материалыг бүрдүүлж, нэн даруй иргэдэд тараахыг бүх орон нутаг, хотын хэлтэст уриалав. Гол экспортлогч, худалдааны гол төвүүдийн нэг тус мужид хэд хоногийн турш их хэмжээний аадар бороо орж, хүчтэй салхи шуурч байна.
Гуандун мужид дөрөвдүгээр сарын 21-нд оройны 20 цагаас эхлэн аадар бороо орж эхэлсэн ба 12 цагийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Тус мужийн төв болон хойд хэсэг, Жаокин, Шаогуан, Чинюань, Жианмэн хотуудад аврагчдыг урьдчилан илгээсэн. Чингюань хотод 45 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, Жаочин хотын зарим цахилгаан байгууламж эвдэрч, цахилгаан тасарчээ. Гуандун хотод нийтдээ 1.16 сая өрх хүчтэй аадар борооны улмаас цахилгаангүй болсон гэж төрийн дэмжлэгтэй хэвлэлүүд мэдээлж байна. Жаочин, Шаогуан, Чинюань зэрэг 1103 сургууль Даваа гаригт түр хаана гэж Хятадын төрийн радио мэдээлэв.
Эх сурвалж:Reuters
Холбоотой мэдээ