Тэрбумтан Элон Маскийн удирддаг "Tesla" цахилгаан автомашины борлуулалт буурч байгаа тул АНУ, Хятад, Герман зэрэг хэд хэдэн томоохон улсуудад зах зээлийн үнээ буурууллаа. Дэлхийн нийт тээврийн хэрэгслийн зах зээлийн эхний гурван сарын тайлан ил болсноор "Tesla" компани автомашины зах зээлд тогтвортойгоор эргэлдэхийг хүсч байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хооронд үнийн дайн эрчимжиж байгаа ба Хятадын пүүсүүд хямд үнэ, боломжит загваруудаар өрсөлдөх болсон. Маск өөрийн цахим хуудаснаа энэ талаар "Үйлдвэрлэлийг эрэлт хэрэгцээтэй нийцүүлэхийн тулд Tesla-гийн үнэ байнга өөрчлөгдөх ёстой" гэж нийтэлжээ.
Хятад дахь "Tesla" компани шинэчлэгдсэн "Model 3"-ын үнийг 14 мянган юаниар бууруулж, 231,900 юань болгожээ. Харин АНУ-д "Model Y, Model X, Model S" автомашины үнийг 2 мянган ам.доллараар бууруулсан байна. Тус компани жил гаруйн өмнө ашгийн зөрүүгээр үнийг эрс бууруулснаар EV-ийн үнийн дайныг эхлүүлсэн. "BYD", "Nio" зэрэг Хятад дахь өрсөлдөгчид хямд загваруудаа худалдаанд гаргаж байхад "Tesla" хуучирсан загваруудаа шинэчлэхдээ удаашралтай байсан. Түүнчлэн дан ганц "Tesla" компани бус бусад автомашин борлуулагч пүүсүүд Европ, Африк, Ойрхи Дорнод дахь борлуулалтаа хадгалахын тулд үнээ бууруулжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ