С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана

С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана

С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2024.04.22/ хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийсэн байна.  Бүлгээр УИХ-аар баталсан хууль, мөн С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан  цацсан нэвтрүүлгийг хэлэлцжээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон, ажиллаж байсан 20 гаруй гишүүнийг урьж, хуралдлаа. Сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авах гэсэн, сонгогчдод нөлөөлөх гэсэн, санхүүгийн инстиутаа эвдсэн хууль баталж  байна. Энэ асуудлыг ярилцлаа.

Хоёрдугаарт, С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо. Хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Ийм учраас энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Засгийн газраас зохион байгууллалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг цацлаа.  “Улаанбаатараас ярьж байна”, С.Зориг агсныг амиа алдах үед хамт байсан, цорын ганц гэрч гэгддэг н.Булганыг оролцуулсан нэвтрүүлгийг мөн  Монголын 18 телевизээр цагийг нь давхцуулаад явууллаа. Нийгмийг маш их талцуулж байна, ард иргэдийг маш их бухимдуулж хувааж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо.  1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна.  Ийм учраас Бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холботой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.

Ардчиллын үнэт зүйлсийг тээгчид рүү маш их заналхийлж байна.  Ар гэр үр хүүхдэд нь  “араа дагаарай” гэж хүмүүсээр хэлүүлж байна. Ийм байдал Монголын ард түмэнд яавч сайн зүйл авч ирэхгүй.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

С.Зориг агсны төрсөн өдөр болохын өмнөхөн танай намын гишүүн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга намын лидерүүдийнхээ эсрэг мэдэгдэл хийсэн. Санаатайгаар ингэж яриад байна уу,  эсвэл танай намын байр суурь юм уу. Хоёрт, Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчиддээ ямар шаардлага, шалгуур тавьж байгаа вэ?

-О.Цогтгэрэл: -Нам өөрөө хувь хүмүүсээс бүрддэг ч гэсэн институци. Намыг хэн төлөөлөлөх вэ, намыг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь дүрэмд заасны дагуу ажиллана.  Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо гээд 504 гишүүнтэй байгууллага бий. Тэндээс Ардчилсан намын байр суурь гарна. Тэндээсээ Улс төрийн зөвлөл гэж бий. Намын дарга намыг төлөөлдөг. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч байна уу, гишүүн ч байна уу, намыг төлөөлөхгүй.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагаын тухайд, нийгмийн төлөөллүүдээ залуучууд, эмэгтэйчүүдээ листэндээ оруулах,  ачаа үүрэх ёстой нөхөд нь тойрогтоо явж ачаа үүрэх гэдэг бодлогыг баримтлаад ажиллаж байна.  Нэг удаа УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо нэр дэвшинэ гээд Ж.Батсуурь, Н.Ганибаль, Ц.Туваан нар орон унтагт ажиллаж байгаа. Зөв зохистой шийдвэр гаргана гэж итгэж болно.

-С.Зориг агсны хэрэг дээр нийгэм зохион байгуулалттайгаар нэвтрүүлэг цацлаа гэж ярьж байна. Гэхдээ та бүхэн түрүүн хэллээ. Манай намын нэр бүхий хүмүүсийн ар гэрийг дарамталж байна гэж… Хэнийг дарамталсан бэ?

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутай гэж хэлж болохгүй. Б.Булган гай өөрөө ч хэлээд ч байгаа юм уу, хэлүүлээд ч байгаа юм уу. Тухайн ярилцлагыг хөтөлсөн  хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн хэлтсийн дарга гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байна лээ.  Ерөнхийлөгч асан, Х.Баттулгын хятад хэлний орчуулагч гэдэг мэдээлэл зурагтай хөрөгтэйгээ гарсан.

Монгол Улсын баатар манай ардчиллын билэг тэмдэг болсон хотын даргын ажлыг маш сайн хийж байсан Э.Бат-Үүлийн ар гэр бүлийг заналхийлж байна лээ. “Араа даагаарай, аятайхан идэж уугаад амьдар ч “ гэх шиг. Үр хүүхдүүд нь олон нийтийн сүжлээнд байр сууриа тавьсан байна лээ.

-Сонгууль болгоны өмнө танай Сүхбаатар аймгийн гишүүдийг Авлигатай тэмцэх газарт дуудаж, цагдан хорьдог шалгадаг боллоо. Таны нэр ч хамт л гарсан. Энэ юу болоод байна вэ?

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:- Түрүү долоо хоногт орон нутагт ажиллаж байхад Сүхбаатар аймгийн удирдлагуудыг шалгалаа гээд цочир маягийн мэдээ явсан. Шинэ юм биш. 2012 оны дөрөвдүгээр сард болж л байсан, 2016 оны тавдугаар сард бас л болсон. 2020 онд бүр сүрхий юм болсон. Одоо дөрөв дэх удаагаа болж байна. Монгол хуультай орон. Хууль зөрчсөн бол Ардын намынх ч бай, Ардчилсан намынх ч бай асуудлаа шийдүүлнэ.

Түүнд улстөрчдийн нэрийг хавчуулсан тайлан мэдээ тараагдаж байна лээ. Тийм зүйл огт байхгүй.

Аймгийн Засаг дарга М.Идэрбатын захирамжинд хүнд шинээр газар өгсөн юм байхгүй, хэн нэгний газрыг хоёр хуваагаад өгсөн.  Өөрийнхөө газар дээр орон сууц бариад тэрийгээ нийтийн эзэмшлийн газар луу шилжүүлэхэд хоёр жилийн 46 мянган төгрөг төлөөгүй байхад хоёр хуваалаа гэдэг асуудал яригдаж байгаа юм билээ.  Ийм асуудалд бид тайлбар хийх илүүц байх. Сонгууль болгоны өмнө болдог дэглэсэн жүжиг л гэж харж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AnaGomez 2024-04-22 188.130.220.34

Харуулах боломжгүй.

Avatar

LoriHarrison 2024-04-22 46.8.222.191

Харуулах боломжгүй.

Avatar

KatieButts 2024-04-22 109.248.15.43

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGonia 2024-04-22 46.8.223.14

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethKosky 2024-04-22 188.130.185.225

Харуулах боломжгүй.

Avatar

MarciSather 2024-04-22 212.115.49.227

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWashington 2024-04-22 46.8.23.237

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCooper 2024-04-22 92.119.193.224

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyCruz 2024-04-22 194.35.113.57

Харуулах боломжгүй.

Avatar

BuffyWalker 2024-04-22 109.248.138.196

Харуулах боломжгүй.

Avatar

SharieKirsch 2024-04-22 188.130.184.119

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyConner 2024-04-22 46.8.212.216

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLewis 2024-04-22 46.8.23.22

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaThomas 2024-04-22 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

NehaYoung 2024-04-22 45.86.1.104

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWalker 2024-04-22 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarks 2024-04-22 185.181.247.205

Харуулах боломжгүй.

Avatar

GayleLamb 2024-04-22 46.8.223.184

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineWalker 2024-04-22 188.130.142.66

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCarter 2024-04-22 46.8.22.40

Харуулах боломжгүй.

Avatar

LauraAnderson 2024-04-22 45.84.177.155

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWallace 2024-04-22 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

JulieValdez 2024-04-22 95.182.126.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaMiller 2024-04-22 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHand 2024-04-22 109.248.138.21

Харуулах боломжгүй.

Avatar

DeidreTheironbabe 2024-04-22 46.8.223.3

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMoreno 2024-04-22 185.181.245.225

Харуулах боломжгүй.

Avatar

NoelleWallace 2024-04-22 188.130.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaMccray 2024-04-22 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

KathyGordon 2024-04-22 188.130.218.236

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-22 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

mongol 2024-04-22 66.181.182.9

zorig asanii tavilan yumdaa tiim ch aimaar avgaitai baisan gej bodohoor gol harlaj bna. er ni avgai ni bish zorigiig honooh daalgavar avsan nuuts turshuul baisab yum bish uu 70 hurj baigaa chugants gehed ih l mayuag ni dendsen gachin chugants yag oros stileer oros ug mug holij yarial

Avatar

Нэргүй 2024-04-22 202.126.90.186

Зоригийн авгай системийн эсрэг ганцаараа тэмцээд энэ хоёр алаагүй гэж өөрийн амь насаа алдахаас ч айлгүй хэлсэн байна. Үүнийг баатар зоригтон гэхгүй юм бол өөр хэнийг баатар гэхийн бэ. 1937 онд хэлмэгдсэн хүмүүс бараг ихэнх нь шорогийн дарамтыг даалгүй нэг нэгийгээ японы тагнуул гээд гүтгэсэн мэдүүлгэд гарын үсэг зурсан гэсэн. Харин энэ авгай нөгөө хоерыг а******н бишээ гэж хэлсээр байгаад шоронд арван сар тамлуулсаныг баатар гэхгүй бол өөр юуг баатар гэх юм бэ

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.187.191

Аль хэдийн засаад өөрчлөөд, устгаад соличихсон гэдгээ сайн мэдэж бн шүү

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.179.73

АН н чацганууд чацга алдаж байх шив

Avatar

зочин 2024-04-22 66.181.191.42

Энд хэн ерөнхий сайд болох нь тийм чухал биш ээ,гол нь ЕС болох нөхөр Отгон билэгийг ГОК захиралаар эргүүлж тавих хүн л хэрэгэй байсан ,Зориг нэр дэвших сураг гараад Баяр очоод уулзахад татгалзсан хариу өгсөн,Отгон билэгийн хувьд Гок мөнгийг өөрийн юм шиг цацаж байсан эх үүсвэрээс салаад надад саад босон хэнийг ч а**а гээд өдөр шөнөгүй виски уугаад,Чимгээгээр хоол зөөлгөж идэж байсан үе байх гэж бодожи байна,Энд аллага ардчилынханд ямарч пад байхгүй маш том мөнгөтэй холбоотой аллага шүү!!!

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.176.80

Прокурор хэргийг бэлдэхдээ яллагдагчийн мэдүүлгийг, өөрөөр хэлбэл хэрэг хүлээлтийг бусад баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдтэй мөргөж байвал нотлох баримт болгож шүүхэд шилжүүлдэг. Хэрэв дарамт, эрүүдэн шүүлт дор хүлээсэн хэрэг нь бусад баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдтэй таарахгүй байвал тухайн мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэггүй. Юу гэхээр, "би алсан" гэж хэлсэнээр тэр нь шууд ял авах үндэслэл болдоггүй гэсэн үг.

Avatar

Баярцогт 2024-04-22 47.227.179.89

яг хэн нууцын зэрэглэлд оруулсан юм бэ? Булган эмээг баваад зогсож байсан Үүл баатрыг яагаад гэрчид тооцдоггүй юм бэ?

Avatar

Нэргүй 2024-04-22 59.153.112.162

ман ан 2 т хоёуланд нам доторхи муу масс нь дийлдэхгүй томорсон баяжчихсан .хүн нам ч хэрэггүй иргэний зориг мориг ч ү****ц намууд ер нь одоо монголд улс төрийн том орон зай үүсчихсэн юм бишүү бие даагч нар бүр хэрэггүй иргэд сонгууль хэнд өгөхөө мэдэхгүй байгаа шүү

Avatar

Зочин 2024-04-22 139.5.219.36

Захиалагч нь Ш.Отгонбилэг, Хамсаатан нь Н.Багабанди, Ц.Нямдорж, Энэ хэргийн цаад шалтгаан: ГОК буюу Эрдэнэтийн үйлдвэрийн захирал байсан Ш.Отгонбилэг энэ компанийн Монгол талын 75% буюу нийт компанийн 37%-ийг өөрийн хувийн хөрөнгө болгочихсон байж байгаад ажлаасаа халагдаж хамаг булхай нь илэрч, мөн мөнгөний эх үүсвэрээсээ салчихаад юу ч хийхэд бэлэн явсан үе. Найз Н.Багабанди нь Ерөнхийлөгч байсан. Энэ хэрүүлийн үед Ш.Отгонбилэг Ардчилсан Холбоо эвсэлийнхэнд сануулга, анхааруулга болгож алсан

Avatar

Нэргүй 2024-04-22 202.9.40.219

Зоригийг Ерөнхий сайд болгохгүй гэсэн хүмүүс л алсан байж таарна. Түүнд бараг бүх монголчууд сайн байсан. Ямар сайнд нь түүнийг МАН-ынхан болон ерөнхийлөгч Багабанди гагцхүү С.Зоригийн нэрийг оруулж ирвэл Ерөнхий сайдад нэрийг нь батламжилна гээд байхав. Амьд гэрч Булган бол АН-тай холбож ярьсан. 26 жил намын нэрийг гаргалгүй тэвчсэн байна. Одоо энэ хэргийн захиалгч нар нь тодорхой болчихсон юм биш үү.

Avatar

Нэргүй 2024-04-22 59.153.114.65

АН ынхан идэж уух хувааж захирах хүсэл нь ил тод нохой гахай шиг байсанаас болж мөхөлрүүгээ явлаа . МАН ынхан үүнийг сайн ашиглаж, толгой хагаравч малгайдаа, тохой мултаравч ханцуйдаа үгийг дагаж мөрдөөд идсэн уусан туйлгүй ч том муур багшийн дүрийг бүтээв

Avatar

Нэргүй 2024-04-22 139.5.219.244

ene AH namigl omoorson medeelel tavdag hogiin goshnog doloodog sait yumaa. toviig sahsan medeelel oruulach mungnii bool sain. irged teneg bishvv s** goshnog doloogch mongnii boolo

Avatar

Нэргүй 2024-04-22 202.9.46.212

Зоригийн хэргийг нууцаас гаргавал эрлэгжорж тэргүүтэй нөхөд шоронд орж , ан-н нэр хүнд шороотой хутгалдана…Булган ноцтой баримтуудыг хэлсэн шүү….ж: "ан одоо ан биш болсон" -энэ үнэн….

Avatar

АН --ЫН ЧАЦГАНУУДАД. 2024-04-22 202.179.26.174

ТА НАРААС… ҮАБЗ АЙГААД ХЭРГИЙГ ГАРГАЧИХНА ГЭЖ ЮҮ БАЙДЫМ БЭ… МӨН АЙНА ДА…. АН НАМЫН ЧАЦГАНУУД ТА НАР 26 ЖИЛ УЙЛАН ДОНГОДЛОО. ЧАЦГА ЦАРАЙЛЛАА. .. ХЭН НЬ Ч ГАРААД ТЭМЦСЭНГҮЙ. .. ТА НАРЫН ӨГСӨН АЛГЫН ЧИНЭЭ ЦААСНААС МӨН ИХ.АЙНА ДА. ИНГЭЖ УЛСТӨР ХИЙХГҮЙ ТУЛ УЛСТӨРӨӨС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ. … УЛСТӨРИЙГ ТЭМЦЭЖ ХИЙДЭГ БОЛОХООС ТА НАР ШИГ АМАНДАА БАВТНАЖ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ ТЭМЦЭХГҮЙ ЭЭ.

Avatar

Нэргүй 2024-04-22 5.64.145.39

эмээ уугаагүй байгаа юм уу хө? тайвшираад өөрийгөө бас нэг толинд хар. ТА НАР БҮГД АДИЛХАН ЦАРАЙТАЙ байгаа биз ? Эрүүл ухаантай жирийн хүмүүс ТА НАРААС ХЭН ХЭНЭЭС НЬ. залрхаж байна шүү

Avatar

Нэргүй 2024-04-22 64.119.29.144

Энэ жүжиг хэтэрвэл ялагдахын үндэс

Avatar

Зочин 2024-04-22 103.212.116.29

С. Зориг агсны амь насыг харамсалтайгаар хөнөөхөд Ардчилсан Нам засгийн эрх барьж байсан мөртлөө энэ асуудлыг яагаад түргэн шуурхай , халуун ул мөрөөр нь илэрүүлээгүй юм. Дараагийн сонгуулиар Засгийн эрх барьсан МАН – ыг илэрүүлэхгүй 26 жил боллоо гэж яриад байдгын цаад шалтгаан нь юунд байдаг юм вэ. МАН -ыг илэрүүлж чадах уу, үгүй юу гэдгийг АН – ынхан харах гэсэн юм шиг
бодлого явуулаад байх юм. 26 жилийн хугацаанд АН гартаа авч илэрүүлж болох л байсан

Avatar

Зочин:Булганы ярилцлагаас жирийн иргэд бид их юм мэдэж авсан. 2024-04-22 103.212.116.137

Булган хуулийнханд Чимгээ, Содномдаржаа нар биш гээд мэдүүлэг өгөөд байж. Нэгдүгээрт эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь арай намхан байсан гээд аман зураг гаргаж өгч, Хоёрт, хөдөөний тогооч, малчин хоёр хотод ирээд хүн егүүтгэх боломжгүй гээд байж.Шүүх хуралдаанд Булган орсон бол энэ үгээ хэлж таарна. Тэгвэл Чимгээ, Содномдаржаа нарт хэрэг хүлээлгэж чадахгүй.Тиймээс Булганыг шүүх хуралдаанд оруулаагүй юм байна. Булгантай Содбилэг ярилцсан. ЕС-ийн хэвлэлийн албаны дарга биш байлгүй.

Avatar

Нэргүй 2024-04-22 43.242.242.59

Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн засаг даргын хийсэн ажлыг ямар сайн мэдэж байх юм. Тэр хэрэгт нь хамт оролцсон юм биш үү.Одоо амьд гэрч Булганы амь нас эрсдэлд орж байна. Холбогдох газар нь хамгаалалтанд авахгүй бол амьд гэрчгүй болох нь байна. Чимгээ , Содномдорж нар энэ хэрэгт хамаагүй гэж Булган дандаа хэлж ирсэн боловч хуурамч хэрэг бүрдүүлээд тэд нарт ял өгсөн байна. АН-ынхан энэ хэргийг илэрсэнд тооцоод энэ хаа гэж хэлээд байна гэж ойлголоо.Тэгэж ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй.

Avatar

Зочин 2024-04-22 66.181.182.52

Aрд иргэдээ АН барууны төв үзэл бөримтлалтай нам. Зөвхөн хөрнгөтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаална. Тэд төрд гарвал бүх авилгалч хулгайчууд цагаадна. Монголчууд ядуугийн туйлд живнэ. Хэрхэвч сонгож болохгүй

Avatar

Нэргүй 2024-04-22 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг завдсан хусдэг байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

зочин 2024-04-22 66.181.160.43

КГБ ийн хийсэн ажил шдээ ..Монголчууд ингэж олон жил учраа олохгүй хоорондоо хэрэлднээ гэдгийг сайн тооцож хийсэн ажил !!..

Avatar

Нэргүй 2024-04-22 84.54.122.250

Булганыг яаралтай гэрчийн журмаар хамгаалалтанд авмаар юм байна, энэ зурган дээр байгаа 2 бол яав ч цэвэр Монголчууд биш байна аа , хаанаас нь ч харсан хятад цус байна

Avatar

Зочин 2024-04-22 139.5.219.36

26 жил аллагын захиалагчийнхаа хамгаалалтанд явж байгаа хүн шүү дээ…

Avatar

Нэргүй 2024-04-22 202.179.27.134

энэ цогтгэрэл батсуурь хоёр уу ? энэ хоёр хятад гэж үү

Avatar

Нэргүй 2024-04-22 178.174.229.45

ARDIIN NAMIIN ARGA BARIL 1937 ONII ULAAN OROSIIN ZAAJ UGSUN TER HEVEEREEE L BGAA. ERUNHII SAID GJ MASH HORLONTOI ETGEED BII BOLLOO

Avatar

Бүх зам Ром орно 2024-04-22 192.82.92.204

МАН-ын сонгуулийн PR цөмөрчихлөө, кккк. "Бүх зам Ром орно" гэгчээр сүүлийн бүх том хулгайн эздийг мөшгөхөөр МАН уруу хөтлөөд болдоггүй тул гөлөг төөрөгдүүлэх гэж тэдний хийсэн сонгогчдийн тархи угаах нэвтрүүлэг бүр өөрсдийнхөн эсрэг PR болчих юмаа, туучий гэж кккк

Avatar

Нэргүй 2024-04-22 70.108.16.162

Яг үнэн.

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.182.148

Цогтгэрэлээ чи болон танайхан арчлилалын өв тээгч мөн үү Булганы ярилцлага дотор байгаа Зоригийн хэлсэн 2 өгүүлбэрийн утгыг ойлгож байна уу Зориг улс төрчдөд захисан үггэж ойлго 1. Эх орноо 2.Ардтүмэнээ 3.Намаа 4 .Өөрийгөө сайхан амьдралаа бод энэ дараалал алдагдвал нийгэм ялзралд орно махайхан буруу тийнээ л явчих гээд гэсэн үгийг дахин дахин сонс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж