С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана

Хуучирсан мэдээ: 2024.04.22-нд нийтлэгдсэн

С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана

С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2024.04.22/ хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийсэн байна.  Бүлгээр УИХ-аар баталсан хууль, мөн С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан  цацсан нэвтрүүлгийг хэлэлцжээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон, ажиллаж байсан 20 гаруй гишүүнийг урьж, хуралдлаа. Сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авах гэсэн, сонгогчдод нөлөөлөх гэсэн, санхүүгийн инстиутаа эвдсэн хууль баталж  байна. Энэ асуудлыг ярилцлаа.

Хоёрдугаарт, С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо. Хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Ийм учраас энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Засгийн газраас зохион байгууллалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг цацлаа.  “Улаанбаатараас ярьж байна”, С.Зориг агсныг амиа алдах үед хамт байсан, цорын ганц гэрч гэгддэг н.Булганыг оролцуулсан нэвтрүүлгийг мөн  Монголын 18 телевизээр цагийг нь давхцуулаад явууллаа. Нийгмийг маш их талцуулж байна, ард иргэдийг маш их бухимдуулж хувааж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо.  1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна.  Ийм учраас Бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холботой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.

Ардчиллын үнэт зүйлсийг тээгчид рүү маш их заналхийлж байна.  Ар гэр үр хүүхдэд нь  “араа дагаарай” гэж хүмүүсээр хэлүүлж байна. Ийм байдал Монголын ард түмэнд яавч сайн зүйл авч ирэхгүй.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

С.Зориг агсны төрсөн өдөр болохын өмнөхөн танай намын гишүүн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга намын лидерүүдийнхээ эсрэг мэдэгдэл хийсэн. Санаатайгаар ингэж яриад байна уу,  эсвэл танай намын байр суурь юм уу. Хоёрт, Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчиддээ ямар шаардлага, шалгуур тавьж байгаа вэ?

-О.Цогтгэрэл: -Нам өөрөө хувь хүмүүсээс бүрддэг ч гэсэн институци. Намыг хэн төлөөлөлөх вэ, намыг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь дүрэмд заасны дагуу ажиллана.  Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо гээд 504 гишүүнтэй байгууллага бий. Тэндээс Ардчилсан намын байр суурь гарна. Тэндээсээ Улс төрийн зөвлөл гэж бий. Намын дарга намыг төлөөлдөг. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч байна уу, гишүүн ч байна уу, намыг төлөөлөхгүй.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагаын тухайд, нийгмийн төлөөллүүдээ залуучууд, эмэгтэйчүүдээ листэндээ оруулах,  ачаа үүрэх ёстой нөхөд нь тойрогтоо явж ачаа үүрэх гэдэг бодлогыг баримтлаад ажиллаж байна.  Нэг удаа УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо нэр дэвшинэ гээд Ж.Батсуурь, Н.Ганибаль, Ц.Туваан нар орон унтагт ажиллаж байгаа. Зөв зохистой шийдвэр гаргана гэж итгэж болно.

-С.Зориг агсны хэрэг дээр нийгэм зохион байгуулалттайгаар нэвтрүүлэг цацлаа гэж ярьж байна. Гэхдээ та бүхэн түрүүн хэллээ. Манай намын нэр бүхий хүмүүсийн ар гэрийг дарамталж байна гэж… Хэнийг дарамталсан бэ?

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутай гэж хэлж болохгүй. Б.Булган гай өөрөө ч хэлээд ч байгаа юм уу, хэлүүлээд ч байгаа юм уу. Тухайн ярилцлагыг хөтөлсөн  хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн хэлтсийн дарга гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байна лээ.  Ерөнхийлөгч асан, Х.Баттулгын хятад хэлний орчуулагч гэдэг мэдээлэл зурагтай хөрөгтэйгээ гарсан.

Монгол Улсын баатар манай ардчиллын билэг тэмдэг болсон хотын даргын ажлыг маш сайн хийж байсан Э.Бат-Үүлийн ар гэр бүлийг заналхийлж байна лээ. “Араа даагаарай, аятайхан идэж уугаад амьдар ч “ гэх шиг. Үр хүүхдүүд нь олон нийтийн сүжлээнд байр сууриа тавьсан байна лээ.

-Сонгууль болгоны өмнө танай Сүхбаатар аймгийн гишүүдийг Авлигатай тэмцэх газарт дуудаж, цагдан хорьдог шалгадаг боллоо. Таны нэр ч хамт л гарсан. Энэ юу болоод байна вэ?

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:- Түрүү долоо хоногт орон нутагт ажиллаж байхад Сүхбаатар аймгийн удирдлагуудыг шалгалаа гээд цочир маягийн мэдээ явсан. Шинэ юм биш. 2012 оны дөрөвдүгээр сард болж л байсан, 2016 оны тавдугаар сард бас л болсон. 2020 онд бүр сүрхий юм болсон. Одоо дөрөв дэх удаагаа болж байна. Монгол хуультай орон. Хууль зөрчсөн бол Ардын намынх ч бай, Ардчилсан намынх ч бай асуудлаа шийдүүлнэ.

Түүнд улстөрчдийн нэрийг хавчуулсан тайлан мэдээ тараагдаж байна лээ. Тийм зүйл огт байхгүй.

Аймгийн Засаг дарга М.Идэрбатын захирамжинд хүнд шинээр газар өгсөн юм байхгүй, хэн нэгний газрыг хоёр хуваагаад өгсөн.  Өөрийнхөө газар дээр орон сууц бариад тэрийгээ нийтийн эзэмшлийн газар луу шилжүүлэхэд хоёр жилийн 46 мянган төгрөг төлөөгүй байхад хоёр хуваалаа гэдэг асуудал яригдаж байгаа юм билээ.  Ийм асуудалд бид тайлбар хийх илүүц байх. Сонгууль болгоны өмнө болдог дэглэсэн жүжиг л гэж харж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж