Иргэн О.Батнайрамдал өнөөдөр /2024.04.22/ Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Түүний хувьд Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрт гомдол мэдүүлж байгаа аж.
Тэрбээр, “Миний бие О.Батнайрамдал өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газар иргэний хувьд албан ёсоор гомдол гаргаж байна. Боловсролын зээлийн сангийн асуудлыг 2023 оны тавдугаар сард олон нийтэд ил болгосон. Энэ асуудалд ойролцоогоор татвар төлөгчдийн 100 сая ам.доллар төгрөг буюу 360 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Гэтэл одоогийн байдлаар ердөө таван хувийн эргэн төлөлт хийгдсэн. Боловсролын зээлийн сангийн асуудал бол ердөө нэг улс төрийн асуудал биш. Хамгийн их ёс зүйг заах ёстой боловсролын асуудалд бид тэгш бус байдалтай байгаад анхаарах шаардлагатай байна” гэв.
Мөн тэрбээр улс төрийн намуудад хандан Боловсролын зээлийн асуудалд холбогдсон гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриаллаа.
Холбоотой мэдээ