Нетаньяху АНУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.22-нд нийтлэгдсэн

Нетаньяху АНУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцнэ

Нетаньяху АНУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцнэ

Израилийн цэрэг, армийн эсрэг АНУ-ын тавих хориг арга хэмжээг бүрэн эсэргүүцнэ гэж ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлээ. Тодруулбал, Израилийн Нетза Йехуда батальон баруун эрэгт хүний эрхийг зөрчсөн гэж үзсэн АНУ-ын засгийн газар тус улсад үзүүлдэг тусламжийн багцаа нэг нэгж болгон бууруулахаар төлөвлөж байна. Вашингтоны хувьд урьд өмнө Израилийн цэргийн хүчинд үзүүлэх тусламжаа зогсоож байгаагүй юм. Нетза Йехуда олон улсын хууль тогтоомжийн дагуу баруун бүсэд цэргийн ажиллагаа явуулсан гэж харуй мэдэгджээ.  Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант " Батальоны эсрэг хориг арга хэмжээний тухай Израилийн арми (IDF) тодорхой мэдэхгүй. Гэхдээ АНУ хориг тавих хэмжээний зэвсэгт халдлага үйлдээгүй. Тус батальон олон улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Мөн аливаа хэргийг ном журмаар нь мөрдөн шалгадаг. Бүхэл бүтэн нэгжийг шүүмжлэх гэсэн аливаа оролдлого нь IDF-ийн үйл ажиллагаанд ихээхэн сүүдэр тусдаг. Энэ нь  түншүүд болон найз нөхдийн хувьд зөв зам биш"  гэжээ. Мөн АНУ-ыг Нетза Йехудад хориг тавих бодлоосоо татгалзахыг уриалж, дэлхий нийт хоёр орны харилцааг ажиглаж буй энэ үед бодлогогүй алхам хийхгүй байхыг хүссэн байна.

Үүний өмнө, 2022 оны нэгдүгээр сард Иордан голын баруун эрэгт  Палестин гаралтай америк эрэгтэй  80 настай Омар Асадыг батальоныг  цэргүүд хүлж, амыг нь боосноос болж  нас барсан хэрэг гарчээ. АНУ-ын хувьд Нетза Йехуда батальоныг буруутгаж "эрүүгийн нарийн мөрдөн байцаалт явуулж, бүрэн хариуцлага хүлээлгэхийг" "IDF"-д уриалсан байна. Дараа нь "IDF"-ын удирдлагууд  Ассадыг нас барсанд харамсаж буйгаа илэрхийлж, Нетза Йехуда командлагчийг "зэмлэх болно" гэжээ. Мөн хэргийг үйлдсэн хоёр цэргийн  дээд албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасна гэж мэдэгдсэн. Гэхдээ эрүүгийн хэрэгт холбож, шүүхгүй   ба Ассадын үхэл архаг өвчнөөс  болсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж