Газын өмнөд хэсгийн Рафах хотод Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан жирэмсэн эмэгтэйн хүүхдийг эмч нар аварч чаджээ. Палестин эмэгтэй нас барсан ч яаралтай ксерво хагалгаагаар 30 долоо хоногтой ургийг эсэн мэнд төрүүлж чадсан байна. Хүүхэд дөнгөж 1.4 кг жинтэй төрсөн ч биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Охины ээжээс гадна аав нь, гурван настай эгч нь агаарын цохилтод өртөж амиа алджээ.
Рафах хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон халдлагаар 22 хүн нас барснаас 18 нь хүүхэд байжээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ