Улсын арслан Э.Оюунболдын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Э.ОЮУНБОЛД ДОПИНГИЙН ХАРИУГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХООР МАРГАЖЭЭ
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг өнөөдөр /2024.04.22/ хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ. Улсын дээд шүүхээр яг одоо улсын арслан Э.Оюунболдын гомдлыг хэлэлцэж байгаа бөгөөд ес дэх хурлаар Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэхээр товложээ.
Э.Оюунболдоос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “… Үндэсний их баяр наадмыг зохион
байгуулах хорооны 08 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Э.Оюунболдын барилдах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, Д.Цэрэнтогтохыг 2021 оны 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаагаар хассугай гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилжээ. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “… 2 дахь заалтыг Э.Оюунболдын барилдах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, Д.Цэрэнтогтохыг 2021 оны 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаагаар хассугай” гэснийг “… 2 дахь заалтын Э.Оюунболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсөн байна.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар “Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас Ж.Соронзонг чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Ж.Соронзонгоос дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, үндэслэлээ “… захирлыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд баримтлах баримт бичгүүдийг удирдлага болгоогүй, ажлаас чөлөөлөх саналыг гаргаагүй байхад тушаал гарсан, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй болсон гэсэн нь огт үндэслэлгүй, мэргэжил ур чадвараа дээшлүүлж, сайжруулах талаар мэдэгдсэн зүйлгүй, маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан тайлан, дүгнэлт гэх баримт бичиг байхгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй …” гэж тайлбарлан маргаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Түүний хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн талаар албаныхан мэдээлж байв.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тус сургуулийн сурагчид хоолондоо хордоход тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орсон байдаг.
Холбоотой мэдээ