Японд их дээд сургууль шинээр төгсөж буй залуус санхүүгийн жилийн эхэнд буюу дөрөвдүгээр сард ажилд орох нь элбэг байдаг. Гэвч сар хүрэхгүй хугацааны дараа ажлаасаа гарах залуусын тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, шинэ төгсөгчдийн 30 гаруй хувь нь гурван жилийн дотор ажлаасаа гарч байгааг Японы Хөдөлмөрийн яам мэдээлжээ.
Энэ чиг хандлагыг дагаад ажлаас гарах тухай мэдэгдлийг компанид нь хүргэдэг бизнес цэцэглэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн ажилтан компанидаа ажлаас гарах тухайгаа хэрхэн хэлэхээ мэдэхгүй байвал ажлаас гарах тухай мэдэгдэл хүргэдэг агентлагт хандана гэсэн үг. Токио дахь нэгэн агентлаг дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 110 шинэ ажилтныг хүсэлтийг шийдвэрлэжээ.
Залуусын ажлаас гарах хамгийн түгээмэл шалтгаан нь ажил үүргийн хуваарь, ажлын нөхцөл байна. Ажилд орсон хойно тухайн компани амласан шигээ байгаагүй, цаашдын карьертаа санаа зовсон гэх мэт шалтгааныг тэд хэлж байгаа аж. Мөн хувцаслалтын дүрэм журам, үсний өнгө зэрэг журам ч залууст нөлөөлж байна.
Хөдөлмөр зуучлалын агентлагт хандаж буй хүмүүсийн тоо 2011 оноос хойш 30 дахин ихэсчээ. Гэсэн хэдий ч эргээд хурдан хугацаанд ажлаасаа гарч байгаа аж. Энэ нь компаниуд нийгэм, соёлоо дагаад өөрчлөгдөх шаардлагатай болсныг илтгэнэ. Илүү цагаар ажиллах, цалинтай чөлөөг 100 хувь олгох гэх мэт асуудалд чамбай хандсанаар ажлаас гарах шинэ ажилчдын тоог бууруулж чадах юм. Мөн залуус ажлын байран дээрх тодорхой бус байдлаас болж сэтгэлийн түгшүүрт автдаг гэдгийг "Recruit" фирмийн тэргүүн Күрита Такайоши хэлжээ.
Эх сурвалж: NHK