Сурвалжлага: Газар чөлөөлж, орон сууцжуулах хөтөлбөр "түүхий" байна

Сурвалжлага: Газар чөлөөлж, орон сууцжуулах хөтөлбөр "түүхий" байна

Сурвалжлага: Газар чөлөөлж, орон сууцжуулах хөтөлбөр "түүхий" байна

Улсын нийслэл Улаанбаатарт барилга барих сөөм газар ч үлдээгүй учраас гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийгээд багагүй хугацаа өнгөрсөн. Улаанбаатар агаарын бохирдлыг дэлхийд тэргүүлдэг улсын нэг. Тиймээс ч төрөөс агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авч хэрэгжүүлж, утаагүй түлш хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах арга хэмжээ авдаг ч яндан цөөрөхгүй, агаарын бохирдол буурахгүй байсаар байна. Хотын захиргаанаас сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлж буй ажлын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд иргэдэд нөхөн төлбөр олгож, түр хугацаанд түрээсийн байранд байрлуулж, орон сууцыг богино хугацаанд ашиглалтд оруулах ажил хийгдэж буй. Ингэхийн тулд газар чөлөөлөх, гэр хорооллын айл өрхүүдэд нөхөн төлбөр олгох ажлыг энэ жил эрчимжүүлж буй.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв байгуулан ажиллаж буй. Бид энэ удаа Нийслэлээс газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн  “Сэлбэ дэд төв”’ийн нөхцөл байдал, газар чөлөөлөлт ямар шатанд явж буй талаар сурвалжлав.

“Сэлбэ дэд төв”-д Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар хайлааст, таван буудал, зургаан буудал орчмын нутаг дэвсгэрийг хамаарна.

Биднийг очиход Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд огт эхлээгүй байгаа нь харагдаж байлаа. Мөн энэ талаарх оршин суугчдын мэдээлэл дутмаг, үл итгэсэн байдал ажиглагдсаныг онцольё. Угтаа бол энэ орчмын айл өрхүүдийг газраа чөлөөлж, орон сууцны хөтөлбөрт хамруулах ажил эхлээд цөөнгүй жил болсон. Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр "Нийслэлийн өрийн удирдлагын тухай  хуульд өөрчлөлт оруулж гадаад, дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ" гэсэн тайлбарыг өгсөн юм. Гэвч оршин суугчдын хувьд газраа чөлөөлсний дараа барилга хурдан хугацаанд баригдаж, ашиглалтад орох эсэх дээр эргэлзэж байгаагаа нуусангүй.

"ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ОРОН СУУЦЖУУЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА"

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан Сэлбэ дэд төвийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд тус байгууллагын талаар болон газар чөлөөлөлтийн тааар замд таарсан хорооны оршин суугчдаас  тодруулахад, тэд бүгд тодорхой мэдээлэлгүй байна гэсэн хариултыг өгсөн юм.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн:

-Энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна. Хорооноос газар төлөвлөлтөд орж магадгүй гэж хэлж байсан гэхдээ цаг хугацааны хувьд тодорхойгүй гэсэн учраас сайн мэдэхгүй. Хэрвээ үнэн бол дэмжинэ шүү дээ. Ямар ч байсан үр хүүхдэдээ үлдээхийг бодно доо. Тус хорооны хувьд төв замаасаа дээш нэлээд өгсүүр, нарийхан гудамжтайн дээр гадаргуу нь дэгэн догон алхах болон машинаар явахад бэрхшээлтэй санагдав.

Үргэлжлүүлэн бид зургаан буудал гэгдэх Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог зорилоо. Оршин суугчдын хувьд “Сэлбэ дэд төв”-ийн талаар харьцангуй мэдээлэл сайтай байсан юм. Мөн Нийслэлийн орон сууцны корпорацаас зарим иргэдтэй санал солилцон, хөрөнгийн үнэлгээний ажлыг хийж байгаа ч газар чөлөөлөлтийн ажил хараахан эхлээгүй байгаа талаар оршин суугчид хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, өндөр настан:

-Хашаа байшингийн зураг дараад явсан. Миний хувьд шууд мөнгийг нь аваад байр худалдаж авсан нь дээр гэж бодож байгаа. Настай хүн болохоор хэзээ газар чөлөөлж, хэзээ шинэ байр баригдах вэ гэдэгт итгэлгүй байна. Ялангуяа сонгуулийн дараа үргэлжлүүлэн ажиллах эсэх нь эргэлзээтэй, өмнөх туршлагуудаас харахад зарим настай хүмүүсийн нас нь гүйцэхгүй өнгөрч байсан тохиолдол ч бий.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, бизнес эрхлэгч залуу гэр бүл:

-Өмнөх долоо хоногт хэмжилтийн ажлуудаа хийгээд явсан. Хөрөнгийн үнэлгээ нь бол гараагүй байгаа. Манай гэр бүлийн хувьд газар чөлөөлөлтийг дэмжсэн санал хүргүүлсэн. Нийслэлийн орон сууцны корпорацаас бэлэн мөнгө авах, шинээр баригдах орон сууцанд орох, бэлэн байгаа орон сууцанд орох гэсэн сонголтууд өгч байна лээ. Мэдээж бэлэн мөнгөөр газар чөлөөлөх саналаа өгсөн байгаа. Бидний хувьд энд амьдарч бизнес эрхлээд хоёр жил болж байна. Төвдөө ойрхон, замын хажууд учир нүүж ирээд л шууд дэлгүүрээ нээсэн. Цаашдаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Газар чөлөөлөлтийг дэмжсэн ч эцсийн шийдвэр хөрөнгийн үнэлгээнээс шалтгаалах байх, арав орчим хоногийн дараанаас хариу нь гарна гэсэн мэдээлэл өгсөн. Заавал газарт орох шаардлага байхгүй. Тиймээс оршин суугчдын эрх ашгийг бодсон шийдвэр гаргана гэж итгэж байна.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн,бизнес эрхлэгч:

-Миний хувьд энэ газар дээрээ үйлчилгээний төв байгуулахаар хоёр жилийн өмнөөс зураг төслөө хийлгэчихсэн байгаа. Тиймээс одоогийн байдлаар газраа чөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь уг орон сууцыг ямар компани барих вэ гэх мэт мэдээлэл алга байна, асуусан ч өөрсдөө ч мэдэхгүй байна лээ. Хэрэв мэдээлэлтэй байсан бол би өөрөө мөнгө нэмээд ч хамаагүй үйлчилгээний талбай авах байдлаар харилцан тохиролцож болно шүү дээ. Одоо ч гэсэн би энэ газар дээрээ авто машины засварын үйлчилгээ эрхэлдэг. Хамгийн гол нь иргэдтэй ажиллаж байгаа ажлын хэсгийн хүмүүс нь ямар ч тодорхой мэдээлэл өгөхгүй, өөрсдөө ч мэдэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ажилтан:

-Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийг орон сууцны корпорацаас бидэнд өгсөн албан ёсны мэдээлэл байхгүй байна. Ямар ч байсан айл өрхүүдэд хөрөнгийн үнэлгээ хийгдэж байгаа. Одоогийн байдлаар газар чөлөөлөлт хийгдсэн нэг ч хэсэг байхгүй.

"ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХИЙХДЭЭ 60 ХУВЬ БАРИЛГА, 40 ХУВЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА"

Бодит байдал дээр дийлэнх оршин суугчид төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжиж итгэл тавин хүлээж байгаа нь ийнхүү харагдаж байна. Тус хорооны хувьд ус дулаан дамжуулах станцаас эхлээд, засмал зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь анхаарал татаж байлаа.  Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр "Ногоон орон сууц төсөл"-ийг нийслэлээс хэрэгжүүлж буй. Үүний нэг нь Сэлбэ дэд төв юм.

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талбарт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2206 нэгж талбай байгаагаас 1203 өрх санал асуулгад оролцож, 96 хувь нь тус төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 156 га газрыг чөлөөлөх шаардлагатай бөгөөд Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн хүрээнд 10 сургууль, 12 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаагаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар тухайн орчмын авто замын түгжрэл 36.3 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25,295 ажлын байр бий болох тооцоо гарсан юм.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтууд:

  • 6.7 км авто зам
  • 5.3 км  цахилгаан холбоо
  • 9.97 км дулаан хангажм
  • 19.78 км ус хангамж, ариутгах татуурга
  • 2.4 км  үерийн хамгаалалтын далан суваг зэрэг бүтээн байгуулалт хийнэ.

Одоогоор иргэд, айл өрхүүдээс нийгэм, эдийн засгийн судалгааг авч, газар болон хөрөнгийн үнэлгээг гаргах ажлууд үргэлжилж байгаа гэж албаныхан хэлсэн. Зургаан буудал орчимд 28 МВт-н дулааны цахилгаан станцыг байгуулж, дэд бүтцийг шийдсэн тул 158 га газрыг чөлөөлөн, орчин үеийн жишигт нийсэн 12 мянган айлын орон сууц, худалдаа үйлчилгээ, төрийн байгууллага, нийгмийн байгууламжуудыг стандартын дагуу байгуулах цогц бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхдээ 60 хувьд нь барилга байгууламж, 40 хувьд нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байгуулахаар төлөвлөсөн гэдгийг албаныхан хэлж буй.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн мэдээлснээр Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах үүрэг бүхий албан хаагчид болон эд хөрөнгийн үнэлгээг хийх хараат бус үнэлгээний компанийн ажилтнууд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт ажиллаж буй. Тэгвэл эдгээр үүрэг бүхий ажилтнууд иргэдэд хангалттай мэдээлэл хүргэж ажиллаж чадаж байна уу гэх асуулт үүсээд байна. Зарим иргэдийн хувьд хүсэлтээ өгөөд удаан хугацаа өнгөрч байгаа ч хөрөнгийн үнэлгээ нь хийгдээгүй байгаа талаар ярьж байлаа. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлнэ” хэмээн ам гарчихсан бодит байдал дээр иргэд мэдээлэл бага, итгэл алдарч байгаагаа илэрхийлж байлаа.

Нийслэлээс гэр хорооллыг барилгажуулах дэд төвүүд:

  • Баянхошуу дэд төв
  • Сэлбэ дэд төв
  • Дамбадаржаа дэд төв
  • Дэнжийн мянга дэд төв
  • Толгойт дэд төв
  • Шар хад дэд төв

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KatieButts 2024-04-22 109.248.15.43

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

LisaGonia 2024-04-22 46.8.223.14

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

ElizabethKosky 2024-04-22 188.130.185.225

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

MarciSather 2024-04-22 212.115.49.227

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

ChristinaWashington 2024-04-22 46.8.23.237

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

NancyCooper 2024-04-22 92.119.193.224

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

LindseyCruz 2024-04-22 194.35.113.57

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

BuffyWalker 2024-04-22 109.248.138.196

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

SharieKirsch 2024-04-22 188.130.184.119

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

ChristyConner 2024-04-22 46.8.212.216

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

AmyLewis 2024-04-22 46.8.23.22

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

ReginaThomas 2024-04-22 46.8.110.195

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

KristieJackson 2024-04-22 109.248.143.95

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

NehaYoung 2024-04-22 45.86.1.104

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

AshleyWalker 2024-04-22 95.182.127.156

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

MelissaMarks 2024-04-22 185.181.247.205

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

ChristineWalker 2024-04-22 188.130.142.66

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

StacyCarter 2024-04-22 46.8.22.40

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

LauraAnderson 2024-04-22 45.84.177.155

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

JessicaWallace 2024-04-22 92.119.193.10

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

JulieValdez 2024-04-22 95.182.126.194

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

AmandaMiller 2024-04-22 45.84.176.37

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

HannahHand 2024-04-22 109.248.138.21

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

DeidreTheironbabe 2024-04-22 46.8.223.3

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

StephanieMoreno 2024-04-22 185.181.245.225

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

NoelleWallace 2024-04-22 188.130.136.39

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

VeronicaMccray 2024-04-22 45.86.0.7

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

KathyGordon 2024-04-22 188.130.218.236

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

Нэргүй 2024-04-22 188.130.211.189

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2716791

Avatar

И 2024-04-22 103.168.34.181

Сэлбэ дэд төв баригдаад 5, 6 жил бодлоо. Энийгээ барихдаа бүх асуудлаа зэрэг төлөвлөөд явдаггүй юмуу. Үлгэр шиг ажил хийх юм , ХӨӨРХИЙС!!!

Avatar

Иргэн 2024-04-22 202.126.90.161

урьдчилаад зураг төслөө гаргаад сургууль цэцэрлэгтэй хүн амьдрахад таатай орчин гэдгээ ард иргэдээр хүлээн зөвшөөрүүлэн гэрээ хийж барилгын компанид өгч бариулаачээ. Улаанбаатар хот одоо ёстой ой гутмаар хот болоод байна. уг нь гэр хороолол өөрөө газар хөдлөлтөд аюул багатай зөв тохижолт хийгээд эко л болгомоор байгаа юм.

Avatar

Zochin 2024-04-22 202.126.91.157

odoo dahij gazar olgoj bolohgyi shy naaduul chini xdahiad hen neg huuhdiinhee ner deer dahiad gazar avan chy yndangaa tsuulhun byy hel ulaml nemen chy

Avatar

хүннү 2024-04-22 202.179.27.30

Наад төвүүдээ биеээ даасан дүүрэг болго. Тэгэж байж хөгжнө.

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.186.240

үлгэр

Avatar

ХОТ.... 2024-04-22 203.98.76.4

Өнгөрсөн 30 жилд Монголын ХӨРӨНГӨТӨН анги Улс Дэд бүтэцтэй газар буюу УБ хотын төвийг Цэмэнтээр дүүргэж Төлөвлөлтийг алдагдуулж ХОТ БИШ Болгосон….Тэгвэл ХӨРӨНГӨГҮЙ ангийн газар ДЭД ТӨВ буюу Дэд Бүтэц татаж өгөөд ч тэд мөн л Тэр Хавиа "Байшин барих" нэртэй юу дуртайгаа барьж самарах нь гарцаагүй !! Улсаас, Хотын Архитектор нь ч болов ЕТ, Зураг төсөл гаргаж Тэр Зургийн дагуу Хот Хороогоо байгуулахыг Ард Иргэдээс Шаардмаар бна, Хянамаар бна.

Avatar

Нэргүй 2024-04-22 192.82.66.101

аймаг сумдуудыг хөгжүүлээчээ

Avatar

Нэргүй 2024-04-22 5.64.145.39

хөгжөөч ээ

Avatar

Зочин 2024-04-22 78.187.120.177

Уг нь энэ шинэ ажил биш. Өмнөхөө зогсоогоод удсанаас ингэж ярьж байна. Үнэндээ иргэд итгэл бага болсон. Байшин л гээд байгаа болохоос энд тийм хороолол босно гэсэн тодорхой төлөвлөгөө хүмүүст харуулаагүй дээ. Ганцхан байшин ч биш зам, дэд бүтэц гээд олон зүйл байх байлгүй. Одоо гудамжаар яваад үзэхээр байшингаа хүлээсээр аргаа барчихсан сонин хашаатай айл байгаа шүү. Гэтэл цаг явсаар гэр хороолол нэмж шавааралдсаар л байгаа. Хотын захад гэр хороолол байж болно шд. Энэ бол манай улсын л онцлог.

Avatar

ЮУ ВЭ ОДОО БАС 2024-04-22 202.9.46.101

ЮУ ВЭ ОДОО БАС ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ БАРИЛГЫН КОМПАНИ ХОВОР БАЙНА Ш ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-04-22 202.126.90.161

yag uhaad uzvel 2020, 2016,2012 onuudad songuuliin omno iim yum yarij l baisan baidag yum bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж