Өнгөрсөн долоо хоногт бөхийн ертөнцөд монголчуудын хувьд олон баярт үйл явдал тохиолоо.
ЧӨЛӨӨТИЙНХӨН ОЛИМПИЙН ЭРХЭЭ НЭМЭВ
Монгол Улс Парисын олимпийн чөлөөт бөхийн төрөлд хоёр эрхтэй байсан. Тэгвэл энэхүү эрхийг нэмэх аялал Бишкек хотноо үргэлжилсэн. Олимпийн эрх олгох Азийн сонгон шалгаруулалтад Монголоос эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс гурав нь эрхээ авчээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас 50кг-д Д.Отгонжаргал, 68кг-д Э.Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртэж олимпийн эрхээ баталгаажуулсан
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар олимпийн наадамд оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүдийн -62 кг-д П.Орхон олимпийн эрхээ авсан юм.
П.Орхон 2016 оны Риогийн олимпоос хойш найман жилийн дараа олимпод өрсөлдөхөөр боллоо.
Ийнхүү чөлөөтийнхөн олимпийн таван эрх аваад байна. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, П.Орхон, Э.Дэлгэрмаа нар эв нэгдлийн наадамд өрсөлдөнө. Гэхдээ эрх нэмэгдэх боломжтой. Удахгүй олимпийн эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалт болно.
ЖҮДОГИЙНХОН АЗИДАА ТЭРГҮҮЛЭВ
Жүдо бөхийн Ази тивийн аварга Хонг Конгт эхэлсэн.Нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин тивийн аваргадаа өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр Монголын баг амжилт дүүрэн байлаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдсан Б.Баасанхүү алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Азийн аварга болж, Монголын багийн эхний алтан медалийг эх орондоо авчирлаа. Үүний дараа Б.Цогт-Очир хүрэл медалын төлөө Казакстан улсын тамирчин Нурканат Серикбаевтэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялснаар хүрэл медалын болзол хангав.
Эхний өдөр үүгээр дууссангүй. Л.Сосорбарам -52 кг-д Солонгосын тамирчинг ялж, хүрэл медаль хүртсэнээс гадна эрэгтэйчүүдийн -66 кг-д Б.Эрхэмбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн -57 кг-д Л.Энхрийлэн алтан медаль тус тус хүртсэн. Б.Эрхэмбаяр финалд Японы Шинсэй Хатториг, Л.Энхрийлэн финалд Хух Мимиг тус тус ялжээ.
Хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63кг жиндБ.Ганхайч финалд шалгарсан ч Японы Ямагүчи Кирарид ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдийн -70 кг-д Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болов.
Холбоотой мэдээ