Сүүлийн жилүүдэд маш олон хүмүүс, онцгой содон мэргэжилтнүүд “Бид энергийн эрин зуунд амьдарч байна. Хүнд өөрийн гэсэн аура энерги гэж бий. Тэгэхээр өөрсдийн аура энергийг засч, сэргээх хэрэгтэй. Энергийн төвшнөө дээшлүүлж, сүнсээ сэрээх ёстой ” гэж нийгмийн сүлжээнд ярьж, бичицгээх болсон. Иймд аура энерги гэж яг юу болох, хүний амьдралд чухам ямар хэрэгтэй болох талаар аура энерги шинжээч, одон орон болон тоон зурхайч, олон улсын эерэг сэтгэл заслын зөвлөх, С.Алтанчимэгтэй ярилцлаа.
-Таны хувьд аура, зурхай, сэтгэл зүй гээд олон зүйлийг олон талаас нь судалдаг юм байна. Таны судалж буй зүйлсийн уялдаа холбоо, уулзах цэг нь юу вэ?
-Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л эхлэн бодит ба бодит бус ертөнцөд амьдарсаар л ирсэн. Бодит гэдэг нь бидний бүтээсэн, бий болгосон өдөр тутмын амьдралд байдаг зүйлсийг хэлнэ. Бодит бус гэдэг нь бидэнд хамгийн ихээр нөлөөлж байдаг ч хүн бүр төдийлөн мэдэх боломжгүй нууц хүчүүдийг хэлнэ. Жишээлбэл, гариг эрхэсийн нөлөө, бидний эрчим хүч, гадны хүч, сэтгэл гэх мэт. Би яагаад ийм олон зүйлийг судлах болсон бэ гэхээр “амьдрал гэж яг юу юм бол, яавал хүн амар амгалан, зөв амьдардаг юм бол гэсэн бодлоос үүдэлтэй.
Эхлээд хүний сэтгэл гэж яг юу юм бол гээд сэтгэл зүйг судалж эхэлсэн, дараа нь аура энергийг судалсан.
Ингээд хүний сэтгэл болоод аура энерги бүрэн дүүрэн болвол амьдрал ямар ч асуудалгүй болчих юм байна гэж бодоод явж байсан… Гэтэл цаана нь дахиад өөр хүчин зүйлс, гадны нөлөө байгаа гэдгийг хараад тоон зурхай, одон орон зурхайг судлаад эхэлсэн. Энэ бүхний эцэст “Хүний өөрийнх нь хувь тавилан 70-80 хувь нь бичигдсэн байдаг”. Харин амьдралд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол “Хүний өөрийнх нь Аура энерги, сэтгэл зүй, сэтгэцийн онцлог” гэдгийг судалж, мэдсэн.
Хүн амьдралаа цаг ямагт тэнцвэртэй байлгахыг хичээх хэрэгтэй. Бид хэт арга талыг /онол/ эсвэл хэт билэг /зөн билиг, далд нууц/ талыг барьж явж болохгүй.
Тэгэхээр миний хувьд хүний амьдрал, хувь тавилан, сэтгэл зүйг шинжлэх ухаан, сүнслэг гээд хоёр талаас нь арга билгийг хослуулан судлахыг хичээдэг. Хүн, нийгэм, далд нууц ухааныг судлаад 20 гаруй жил болж байна. Хүний аура энергийг оношлож, засаад 14-15 жил болж байна. Миний мэргэжлийг олон улсад эзотерикч гэж нэрлэдэг. Эзотерик гэдэг бол далд, нууцын ухаан юм.
-Аура энерги гэдэг зүйл бидэнд нөлөөлдөг бодит бус нууц хүч үү, бодит хүч үү ?
-Бодит хүч. Хүн төрөлхтний түүхэнд эрт дээр үеэс л гэгээнтэн, мэргэдүүд “Хүн, амьтан” бүгд өөрийн гэсэн энергитэй гэж номлон, үүнийгээ судар номонд тэмдэглэн үлдээсэн байдаг. Хүний энергийн долгионы хэлбэлзэл унаад, аура нь гэмтээд ирвэл амьдралд нь маш олон асуудлууд үүсдэг.
Харин энерги нь бүрэн дүүрэн, гэмтэлгүй байвал амар амгалан, аз жаргалтай, элбэг хангалуун, амьдралдаа хүсээд байгаа бүх зүйлээ бүтээх, хүртэх боломжтой байдаг.
-Хүний аура энерги, яагаад гэмтдэг юм бол ?
-Зарим тохиолдолд гадны хэл ам, хүмүүн бусын зүйл гээд сөрөг хүчин зүйлс байгаа. Гэхдээ би өөрөө сэтгэл зүйч хүн, илүү шинжлэх ухаанч, сэтгэл зүй талаас нь харвал бидний өдөр тутмын бодол, ягштал тогтсон хатуу үзэл баримтлал, маш олон дотоод зөрчилдөөнүүд хүний сэтгэл зүйг хямраагаад сэтгэл зүй хямрангуут аура дагаад гэмтдэг. Энергийн долоон хүрд гээд байдаг. Тэр хүрд тус бүр өөр өөрийн гэсэн үүрэг, эрхтэн тогтолцоо, эд эс, сэтгэл хөдлөлийг хариуцаж байдаг. Тиймээс маш удаан хугацааны сөрөг сэтгэл хөдлөл нь тухайн хүрдээ гэмтээгээд байдаг. Товчхондоо энерги нь гэмтсэн бол сэтгэл санаа тавгүй. Сэтгэл санаа тавгүй бол энерги гэмтэлтэй байдаг.
-Аура энерги гэмтэснийг яаж мэдэх боломжтой вэ ?
-Мэдээлэл хангалттай байгаа энэ үед хүмүүсийг маш их мэдээллээр бөмбөгдөөд хэрэггүй байх гэж бодож байна. Тэгэхээр маш товчхон хариулая. Аура гэмтсэн үед маш олон шинж тэмдэг илэрдэг. Тэр дундаа тодорхойгүй биеийн зовиур, сэтгэлийн шаналгаа мэдрэгдэнэ. Тэгээд эмнэлэгт очихоор ямар нэг онош тодордоггүй. Мөн амьдралд ямар ч урам зориггүй, итгэлгүй байх, хамгийн сайн чаддаг зүйлээ ч хийж чадахгүй, бусадтай ойлголцож чадахгүй зөрчилдөөнтэй болдог.
-Одоо цагт хүмүүс нэг л тухгүй, хоосон мэдрэмжтэй, юу хийх ёстойгоо ч сайн мэдэхгүй яваад байгаа нь аура энергитэй холбоотой юу ?
-Мэдээж холбоотой. Гэхдээ цаг үетэй бүр их холбоотой. Социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжиж байх үед хүмүүс нэг л учраа олохгүй тодорхойгүй байдалд орж байсан. Түүнтэй адил одоо бол материалистаас идеалист буюу оюун ухааны эрин үе рүү шилжиж, хаа сайгүй тодорхойгүй байдлын хэв маягт амьдарч байгаа. Тийм учраас хүмүүс эд баялаг гээд материаллаг зүйл, амбицлаад карьер хөөх ёстой юм уу. Өөрийгөө нээнэ гээд бясалгаад суух ёстой юм уу. Эсвэл өөрийгөө, өөрийнхөө хувь тавиланг ойлгохгүй байна гээд лам, бөөгөөр засуулаад явах ёстой юм уу гээд учраа олохгүй, маш их эргэлзээ дунд амьдарч байна. Тэгэхээр энэ цаг үед юу үнэн бэ гэвэл асуудал тулгарлаа гэж бодоход бусдад бурууг өгөөд гаднаас өө хайх биш өөрөөсөө алдааг хайдаг үе рүү. Бусад надад туслаач ээ гэхээсээ илүү би өөрөө өөртөө яаж тусалж чадах вэ?гэдэг үе рүү шилжиж байгаа. Харамсалтай нь бид өөр өөрийнхөө дотор орших аугаа их хүчээ ашиглаж чадахгүй байгаад л хамаг учир бий.
-Тэгвэл бид яаж өөрийнхөө мөн чанар, чадал хүчийг нээж илрүүлэх юм бэ ?
-Бид өөрийгөө нээхийн тулд эхлээд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь “Би энэ хорвоо дээр өөрийн гэсэн үүрэг даалгавартай, чадамжтай төрсөн” гэдгийг. Өөрийнхөө чадамжийг илрүүлэхийн тулд энд тэндээс ном, сонингоос хайхаас гадна илүү ганцаараа өөрөө өөрлүүгээ орж, өөрийнхөө бодол, мэдрэмж, үг, үйлдэл, сэтгэл хөдлөл бүх зүйлээ ажиглаж сурах хэрэгтэй. Ажигласны үндсэн дээр юунд дуртай, юуг хамгийн сайн чадаад байна гэдгээ ажиглаж, шинжээрэй.
Өөрийгөө хэн нэгнээр гэрчлүүлж, хэн нэгний үг, үнэмлэмжээс хамаарч өөрийгөө алдаад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь өөртөө итгэхгүй байдлын эх сурвалж юм.
Бид өнөөдөр нийгэм, аав ээж, үр хүүхэд, хань ижил гээд бусдаас маш их хамаарч амьдардаг болохоороо л өөрөө өөрийгөө мартчихсан нийгмийн салхинд туугдаж амьдраад байгаа.
-Сүүлийн үед хүмүүс энергийн төвшнөө дээшлүүлж, сүнслэг чанараа сэрээж хөгжүүлэх ёстой гэж их ярих болсон байна, энэ талаар?
-Зарим хүмүүс сүнсний сэрэлт, сүнсээ хөгжүүлнэ гэж их яриад байгаа. Миний хувьд бол
“Бид хэтэрхий хийсвэр зүйлд баригдахаасаа илүү ухаан, ухамсараа сэрээх хэрэгтэй” гэж үйлчлүүлэгч, шавь нар, сонсогч, дагагч нартаа хэлдэг. Товчхондоо “Ухамсар сэрэмсэрээ сэрээх” хэрэгтэй. Ингэхээр өнөөдөр таны хийж байгаа үйлдэл чинь ирээдүйн сайн сайхан, амар амгаланг бий болгож чадах уу ? Таны бодож байгаа бодол чинь хүсэл зорилготой нийцэж байна уу ? гэдгийг өөрөөсөө асууж, цаг ямагт харах хэрэгтэй.
-Та ухамсарлаг бай гэсэн, ухамсар гэж зүйл хаана байдаг, яаж хөгжүүлдэг юм бол ?
-Ухамсар гэдгийг хүмүүс ихэвчлэн мэдлэг гэж ойлгоод байдаг. Энэ бол хамгийн буруу ойлголт. Ухамсар гэдэг маш өргөн хүрээний тайлбарлахад их цаг орно. Яг үнэн чанартаа энгийнээр хэлэхэд хүний хүмүүжил, сэтгэлгээний цар хүрээ юм уу даа. Ухамсарлаг хүн гэдэг нь амьдралыг, хүнийг, нийгмийг хайрладаг, ойлгодог, хүлээн зөвшөөрдөг.
Бид хоорондоо өөр гэдгийг мэддэг. Тиймээс бүх зүйлд тайван, ухаалгаар хандаж, бусдыг болон өөрийгөө дарамтлахгүйгээр чадвар, чадамжаа өнгөлөн амьдардаг хүнийг хэлнэ.
-Хүмүүс үүнийг мэдээсэй гэж дотроо бодож явдаг зүйл бий юу ? Уншигчдадаа хандан чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч?
-Бидний амьдралд хайр ойлголцол хамгийн их хэрэгтэй байдаг. Гэтэл гомдол уураа урдаа тавьчихаад байхаар яаж амар тайван амьдрах билээ дээ. Одоо бол бүх зүйл сэтгэлийн хэрэгцээ хангагдсан үед дэлгэрдэг, дээшилдэг үе. Бид хэт материаллаг үеэс ухаалаг ухамсарын үе рүү шилжиж байна. Иймээс тэмцэл тулааныг биш, ухаан хайраа урдаа барьж амьдарцгаая. Сэтгэлийн боловсролоо дээшлүүлж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарцгаая гэж уриалмаар байна.Ахуйн хэрэгцээгээ хангаж болох хангалттай боломжтой үе, сэтгэл тайван байхад бусад нь бүгд нээлттэй цаг үед амьдарч байна.
Нэг ийм үг байдаг ш дээ… “Үхэхгүй юм шиг амьдраад, амьдрахгүй юм шиг үхчихдэг” гээд.
Энэ үг надад их ухаарал өгдөг, өдөр бүр ухамсартай амьдархад минь тусалдаг. Тэгэхээр бид өөрсдийгөө ухааруулж, зоригжуулах нэг үгтэй болчихвол их зүгээр шүү. Амьдрал их амархан, амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй шүү. Та бүхэнд сайхан бүхнийг хүсье.
Т.ХУНШАГАЙ
BuffyWalker 2024-04-22 109.248.138.196
Харуулах боломжгүй.
SharieKirsch 2024-04-22 188.130.184.119
Харуулах боломжгүй.
ChristyConner 2024-04-22 46.8.212.216
Харуулах боломжгүй.
AmyLewis 2024-04-22 46.8.23.22
Харуулах боломжгүй.
ReginaThomas 2024-04-22 46.8.110.195
Харуулах боломжгүй.
KristieJackson 2024-04-22 109.248.143.95
Харуулах боломжгүй.
NehaYoung 2024-04-22 45.86.1.104
Харуулах боломжгүй.
AshleyWalker 2024-04-22 95.182.127.156
Харуулах боломжгүй.
MelissaMarks 2024-04-22 185.181.247.205
Харуулах боломжгүй.
GayleLamb 2024-04-22 46.8.223.184
Харуулах боломжгүй.
ChristineWalker 2024-04-22 188.130.142.66
Харуулах боломжгүй.
StacyCarter 2024-04-22 46.8.22.40
Харуулах боломжгүй.
LauraAnderson 2024-04-22 45.84.177.155
Харуулах боломжгүй.
JessicaWallace 2024-04-22 92.119.193.10
Харуулах боломжгүй.
JulieValdez 2024-04-22 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-22 45.84.176.37
Харуулах боломжгүй.
HannahHand 2024-04-22 109.248.138.21
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-22 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-22 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-22 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-22 94.158.190.60
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-22 188.130.211.189
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-22 66.181.166.35
"…..амьдрахгүй юм шиг үхчихдэг” ??? ойлгох ухаан хүрсэнгүй ээ
Нэргүй 2024-04-22 202.179.11.230
Хамгийн чухал зүйл бол хүндлэл, ойлголцол юм болов уу гэж боддог. Хайр цаг хугацаа өнгөрөхөд алга болох магадлал өндөртэй.