NEWS агентлаг энэ долоо хоногийн /2024.IV.22-IV.28/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоног их завгүй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон зүйлсээс болж сэтгэл санаа тавгүй байх төлөвтэй байна. Өөрийгөө болон хүрээллээ шинэчлэх хэрэгтэй. Бүтээхийг хүссэн бүхэн чинь нэг л бүтэл муутай байна. Хэрэв сөрөг зүйлсээс холдохыг хүсвэл дотоод “би” хүнээ сайтар сонсоорой. Гэр бүлийн асуудал гарч ирнэ. Хэн нэгэн таныг тавгүйтүүлэх бололтой. Бүх зүйлийг уураар бус ухаанаар шийдэх гэж хичээгээрэй. Ганц бие болон хостой хүмүүс ямар нэгэн маргаанаас зайлсхийх шаардлагатай байна. Энэ бүх сөрөг энергиэс холдохын тулд хол замд гарах магадлалтай. Албан тушаал ахихын тулд хамт олноосоо туслалцаа аваарай.
Үхэр
Энэ долоо хоногт бодит байдалтай нүүр тулна. Энэ нь таныг ажил хэрэг эсвэл хайр дурлалын тал дээр чухал хүнтэй уулзуулж магадгүй юм. Ганц бие бол хамгийн тохиромжтой, хүсдэг шиг чинь зан чанарыг агуулсан хүнтэй таарч магадгүй. Хэрүүл маргаанаас хол байх хэрэгтэй байна. Долоо хоногийн сүүлээр нэг л ядрангуй байх ба ажлын ачаалал ихсэнэ. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж зарлага гарах хандлагатай тул аль болох санхүүгээ хянаарай. Дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой үе тохиож байна. Өөрийгөө сайн ойлгуулахын тулд бусдын үзэл бодлыг хүндэтгэх шаардлагатай байна.
Ихэр
Эрүүл мэндээ бодох үе ирж байна. Дархлаа муудаж, өвчлөтгий болох хандлагатай тул өөртөө цаг гаргаарай. Маш олон үүрэг хариуцлага дунд төөрөлдөж магадгүй. Ажлын шахуу хувиараас болж гэр бүлдээ цаг гаргах нь бага байна. Хосууд нэг нэгнээ ойлгож, сайтар ярилцах цаг гарч ирнэ. Ганц бие ихэрүүд болзоонд уригдаж магадгүй. Гэхдээ дулаан хувцаслахаа мартуузай. Мөнгөө зөв, ашигтай зүйлс зарцуулахыг бодоорой. Сүүлийн хагаст зарим нэгэн сөрөг хандлагатай учирч болзошгүй байна. Ажил амьдралын ачааллаас болж ядрах магадлалтай байна.
Мэлхий
Хайр дурлал оргилсон долоо хоног болно. Хосууд нэгнээ ойлгож, ирээдүйгээ төлөвлөнө. Ганц бие мэлхийнүүд таалагддаг хүнээ болзоонд уривал бүтэмжтэй байна. Ашигтай үйл явдалд оролцох боломж гарч магадгүй. Энэ хугацаанд та хуучин найз, эсвэл хайртай хүнтэйгээ уулзах болно. Долоо хоногийн хагаст та тав тухтай байдалд их хэмжээний мөнгө зарцуулж магадгүй. Аялалаар явахад тохиромжтой үе таарч байна. Хэт их баяр хөөрөөс болж дээд албан тушаалтнаас зэмлэл хүртэж магадгүй.
Арслан
Хавар ирж, хүсэл тэмүүлэл бүрэн цэцэглэж байна. Дараагийн хэдэн долоо хоногт та зорилгоо биелүүлж, амжилт гаргахад бэлэн байх болно. Арслангийн ордныхон нэр хүнддээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Учир нь энэ нь таны урт хугацааны зорилгод хүрэх түлхүүр болно. Арслангууд энэ долоо хоногт олон нийтийн үйл ажилгаанд оролцоно. Өөрийнхөө анкетыг шинэчилж, сүлжээний арга хэмжээнд оролцож, даргатайгаа уулзах цаг гарга. Хичээл зүтгэл гаргаж, тэмцсэний дараа амжилтад хүрэх боломж бий. Та ухаалаг байдлаараа бүх нөхцөл байдлыг даван туулж чадна. Нууц дайснуудаас болгоомжил.
Охин
Шалгалт, эсвэл тэмцээнд амжилтад хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт шаардагдана. Хайр дурлалын харилцаанд болгоомжтой хандах хэрэгтэй. Эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцаа сайжирч, эвтэй байна. Санхүүгийн асуудалд хөрөнгө оруулалт хийхдээ ухаалгаар хийх хэрэгтэй. Гэр бүлийн асуудлынхаа тухай гишүүдтэй ярилцаж болно. Гэр бүл нэг нэгнээ дэмжинэ. Өөрийн тав тухтай бүсээс гарч, хүрээллээ өргөжүүлэх тохиромжтой үе тохиож байна. Танилын хүрээгээ тэлж, шинэ зүйл сурна. Ганц бие бол болзоонд явах магадлалтай.
Жинлүүр
Өөртөө өөрчлөлт хийх тохиромжтой үе. Альваа зүйлийг нэг талаас биш олон талаас нь судлах хэрэгтэй байна. Хайр дурлалын асуудалд болгоомжтой хандаж, хэт их итгэхээс зайлсхий. Шинэ харилцаа тогтоохдоо хуучин найз нөхөд, гэр бүлийн гишүүдийнхээ мэдрэмжийг үл тоомсорлохоос зайлсхийх хэрэгтэй . Эс тэгвээс та дараа нь уучлалт гуйх хэрэгтэй болно. Өөрийнхөө зан авирыг эерэг болгож, хэн нэгэнд төөрөгдөл үүсгэхгүйн тулд нээлттэй байгаарай. Энэ долоо хоногт та санхүүгийн асуудалд илүү болгоомжтой хандах хэрэгтэй болно. Хоол идэхдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй.
Хилэнц
Холын болон ойрын зайд аялах боломжтой. Гэхдээ аялалд явахдаа ачаа тээш, эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлага гарна. Шалгалт, тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс зөвхөн шаргуу хөдөлмөрлөсний дараа амжилтад хүрч чадна. Том шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй, ахмадын зөвлөгөөг заавал аваарай. Хэрэв та хайртай хүмүүсийнхээ дэмжлэгийг авахгүй бол сэтгэл санаа бага зэрэг хямарна. Хайр дурлалын харилцаанд зарим үл ойлголцол гарч болзошгүй. Ганц бие хилэнцүүдийн хувьд харилцаа үүсгэх гэж яарах хэрэггүй.
Нум
Хайр дурлалын асуудалд харилцан итгэлцэл нэмэгдэнэ. Энэ хугацаанд нийгэм дэх таны нэр хүнд өснө. Та ямар нэгэн сайн үйл явдалд оролцох боломжтой болно. Санхүүгийн асуудалд сонор сэрэмжтэй байгаарай. Гэнэтийн ашиг олох магадлалтай ба гэр бүлийн гишүүн нэмэхээр төлөвлөж байвал хамгийн тохиромжтой үе ирлээ. Энэ долоо хоногт ажилтай холбоотой аялалд явах боломжтой. Аялал нь тааламжтай бөгөөд ашигтай байх болно. Дээд удирдлагатай хамтран ажиллах шаардлага гарна. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол долоо хоногийн сүүлээр өвдөж магадгүй.
Матар
Гадаадад ажиллаж байгаа хүмүүст ашигтай боломж гарч ирж магадгүй. Долоо хоногийн эхээр зардал гэнэт нэмэгдэх төлөвтэй байна. Хайр дурлалын асуудалд болгоомжтой байгаарай. Учир нь маргаан гарч, асуудалд орж магадгүй. Ганц бие матарууд хайр дурлалын асуудлаа бүх хүний өмнө ил гаргахаас зайлсхий. Та бизнесын хамтрагчаасаа дэмжлэг авах болно. Ажил дээрээ алдаа гаргаж магадгүй ч асуудлыг түргэн шийдвэрлэж магтаал сонсоно. Тушаал дэвших боломжтой байна.
Хумх
Нөхцөл байдал таны хайр дурлалын харилцаанд таатай байх болно. Таны хайртай хүн ирээдүйд гарч болох асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ. Эхнэр, нөхрүүд эвтэй байна. Долоо хоногийн сүүлээр та хүүхэдтэй холбоотой таатай мэдээ авах бололтой. Гэр бүлийн гишүүдтэйгээ эерэг харилцаатай байх шаардлагатай. Гэр бүлийн аливаа маргааныг шийдвэрлэхдээ хамаатан садныхаа мэдрэмжийг үл тоомсорлож болохгүй. Ганц бие хумхууд болзоонд явна. Ажлын стрессээ аялалд явж тайлах хамгийн таатай үе ирж байна. Дээд албан тушаалтнаасаа магтаал авч, тушаал дэвшиж магадгүй.
Загас
Шалгалт, тэмцээнд бэлдэж байгаа оюутнууд сайн мэдээ авах боломжтой. Хайр дурлалын харилцаанд учирч буй саад тотгорууд арилж, хамтрагчтайгаа итгэлцэл, эв найрамдалтай байна. Гэр бүлийн амьдралд сайхан үйл явдал тохиолдоно. Аялал нь тааламжтай бөгөөд ашигтай байх болно. Бизнес хийхээр төлөвлөж байвал ашиг сайн олно. Гэхдээ гүйлгээнд та маш болгоомжтой байх хэрэгтэй байна. Ганц бие загасууд хостой болох гэж яараад хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр бие өвдөж, хэвтрийн дэглэм сахиж магадгүй байна. Хоолоо зөв зохицуулж, сайтар амраарай.
Эх сурвалж: People
SharieKirsch 2024-04-22 188.130.184.119
Харуулах боломжгүй.
ChristyConner 2024-04-22 46.8.212.216
Харуулах боломжгүй.
AmyLewis 2024-04-22 46.8.23.22
Харуулах боломжгүй.
ReginaThomas 2024-04-22 46.8.110.195
Харуулах боломжгүй.
KristieJackson 2024-04-22 109.248.143.95
Харуулах боломжгүй.
NehaYoung 2024-04-22 45.86.1.104
Харуулах боломжгүй.
AshleyWalker 2024-04-22 95.182.127.156
Харуулах боломжгүй.
MelissaMarks 2024-04-22 185.181.247.205
Харуулах боломжгүй.
GayleLamb 2024-04-22 46.8.223.184
Харуулах боломжгүй.
ChristineWalker 2024-04-22 188.130.142.66
Харуулах боломжгүй.
StacyCarter 2024-04-22 46.8.22.40
Харуулах боломжгүй.
LauraAnderson 2024-04-22 45.84.177.155
Харуулах боломжгүй.
JessicaWallace 2024-04-22 92.119.193.10
Харуулах боломжгүй.
JulieValdez 2024-04-22 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-22 45.84.176.37
Харуулах боломжгүй.
HannahHand 2024-04-22 109.248.138.21
Харуулах боломжгүй.
DeidreTheironbabe 2024-04-22 46.8.223.3
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-22 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-22 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-22 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-22 188.130.211.189
Харуулах боломжгүй.