Байгалийн баялгаас ашиг хүртэх боломж нээсэн хууль!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Байгалийн баялгаас ашиг хүртэх боломж нээсэн хууль!

Байгалийн баялгаас ашиг хүртэх боломж нээсэн хууль!

Улс төр, парламентын босго давж чадалгүй 10 гаруй жил яригдсан Баялгийн сангийн тухай хуулийг парлмент батлав. Дэлхийн баялаг ихтэй 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулдаг.

Бусад улс орнуудын хувьд том төслүүдээ санхүүжлэх, ирээдүйд хуримтлал үүсгэх, хөрөнгө зах зээлд хөрөнгө оруулах, иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тараах гээд маш олон хувилбараар ашигладаг.

Хуулийн төслийг УИХ дахь намууд /МАН, АН, ХҮН/-ын төлөөлөлтэй зөвшилцөж, Засгийн газраас өргөн барьсан бөгөөд яаралтай горимоор хэлэлцсэн учраас ердөө гурав хоногийн дотор батлав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж  Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Хуримтлалын сангийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Аж ахуй нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулж буй.

Товчхондоо бол баялгийн сангийн тухай хууль нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг санд төврөлүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилготой. Уул уурхайн баялгаас зөвхөн нэг удаагийн ногдол ашиг болгож бэлэн мөнгө тараах зэргээр үр ашиггүй зарцуулахаас илүү томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, зөвхөн өнөөдөр уул уурхайн баялгаа ашиглаад дуусах бус ирээдүйн Монгол Улсын иргэдэд хүртээхийн тулд сан байгуулж, уул уурхайгаас орж ирэх мөнгийг хуримтлуулах зарчим юм. Монгол Улсын нийт орлогын дийлэнх нь уул уурхайн баялгаас орж ирдэг бөгөөд жил бүрийн төсвийг ч энэ орлогод түшиглэдэг нь нууц биш.

Баялгийн сангийн хууль батлагдсанаар гурван сан байгуулж, орлого төвлөрүүлнэ.

ИРЭЭДҮЙН ӨВ САН: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэнэ.

ХӨГЖЛИЙН САН: Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгаас бүрдэнэ.

ХУРИМТЛАЛЫН САН: Эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.

Орлого төвлөрүүлэгч этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшихээр зохицуулжээ.

Энэ сангуудад төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн жилийн орлогоос тодорхой хувийг төвлөрүүлэхээр зохицуулсан. Үндэсний баялгийн сан зөвлөлтэй, түүнийг нь Ерөнхий сайд ахалж, төсвийн зарцуулалтыг УИХ-д тайлагнахаар зохицуулжээ. Хуулийн төсөл хэлэлцэх үед нэг маргаан дагуулсан асуудал нь нэг гэр бүл стратегийн ордыг дангаараа эзэмших бус тэд бирж дээр нээлттэй компани болж, олон нийтэд нээлттэй компани болох заалт юм. Баялгийн сангийн хууль хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн ил тод байдал хангагдаж, эдийн засаг илүү их тэлэх боломжтой болж байна. Эдийн засаг 36 их наядаас 74 их наядад тэлсэн. 100 их наяд руу аваачих хэрэгтэй. Эдийн засагт ил тод байдал ирснээр энэ байдал ирж байгаа. Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий.  Монголын баялаг дээр эзэн суусан хэдэн хүн нэгдэх байх. Үүн дээр улс төрийн намууд сонор сэрэмжтэй байж, хуулийн төслөө хамгаалаасай гэж хүсч байна. Далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс бий. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн хүмүүс байгаа. Удахгүй ил болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр очно. Мөнгөний ул мөр алга болохгүй. Ярвигтай маргаантай байсан ч парламентын гишүүд нам харгалзахгүйгээр хуулийн төслийг эцэслэн  батлахад бэлэн болсон гэж ойлгож байна. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын хувьд маш том эргэлтийн цэг болж байна” гэдгийг тодотгосон.

Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт нь:

  • 10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;
  • 10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;
  • 10.1.3. Хөгжлийн сан нь нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хөрөнгийн санг:

  • 10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.
  • 10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.
  • 10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

Уул уурхайн баялаг ашигласан цагаас эхлэн яригдсан баялгийн сангийн хууль ийн батлагдсанаар уул уурхайн баялгаас олон нийтийн хүртэх ашиг илүү хүртээмжтэй, өгөөжтэй байна гэж үзэж буй. Мэдээж сан байгуулаад зөвхөн эрх мэдэл, давуу байдлаа ашигладаг гашуун туршлагаас үүдэж, баялгийн сангийн мэдээллийг ил тод байлгах, тайлангаа тухай бүрт УИХ, олон нийтэд тайлагнах зэргээр зохицуулалт хийсэн нь олон талын давуу талтай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Гагцхүү төрийн оролцоог зөвхөн бодлогын түвшинд барьж, засаглалын хувьд ил тод, сангийн бие даасан байдлыг хангах, орлогоо нэмэгдүүлэхийн тулд том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах, тоог нь нэмэх нь чухал. Олон Оюутолгой, Тавантолгой шиг том төслүүдээ зөв менежментээр хөдөлгөх чухал үүрэг, ачаа дараа, дараагийн Засгийн газарт ирж буйг анхаарах нь чухал гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SharieKirsch 2024-04-22 188.130.184.119

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyConner 2024-04-22 46.8.212.216

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLewis 2024-04-22 46.8.23.22

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaThomas 2024-04-22 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

KristieJackson 2024-04-22 109.248.143.95

Харуулах боломжгүй.

Avatar

NehaYoung 2024-04-22 45.86.1.104

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWalker 2024-04-22 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarks 2024-04-22 185.181.247.205

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineWalker 2024-04-22 188.130.142.66

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCarter 2024-04-22 46.8.22.40

Харуулах боломжгүй.

Avatar

LauraAnderson 2024-04-22 45.84.177.155

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWallace 2024-04-22 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

JulieValdez 2024-04-22 95.182.126.194

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.184.129

Uul ni neriin dansand baigaa mungunuus ni avmaar baina. Ugaasaa 2009 onoos yarigdaj baisan l daa. Gexdee turiin negdsen dansand bairshuulaxaar yax l bol doo. Xurimtlaliin dansand xeden tug tuvlursun, neg xunii neriin dansand xeden tug baina geed medeeg bainga gargaj medeelex xeregtei. Ene dansnaas bair avaxad yaj avch zartsuulax yum todorxoi baix xeregtei baina.

Avatar

AmandaMiller 2024-04-22 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHand 2024-04-22 109.248.138.21

Харуулах боломжгүй.

Avatar

DeidreTheironbabe 2024-04-22 46.8.223.3

Харуулах боломжгүй.

Avatar

NoelleWallace 2024-04-22 188.130.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaMccray 2024-04-22 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

KathyGordon 2024-04-22 188.130.218.236

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-22 94.158.190.60

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-22 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-22 202.126.90.161

Oyukad bas itgel torj ehelj bna shuu. Tehdee l MAN iin deerem hulgai aimaar baiglsaar baina. Hiviin omchiig dendui deerem hiij baina

Avatar

ТООЦООЛОГЧ 2024-04-22 202.9.46.212

Элбэгдорж цагаан мэтийн 30 гэр бүлийн хулгайч луйварчдыг өмдөнд нь бие засуулж буй хууль. Оюун-эрдэнэд талархая амжилт хүсье . Ашгийг нь . 3500000 иргэн хүртэх болтугай.

Avatar

Нэргүй 2024-04-22 202.179.11.230

Hulgaich nariig hol bailgah heregtei.

Avatar

Нэргүй 2024-04-22 202.21.125.22

Шинэ юм биш ш дээ. Өмнө байсан сангийн 12 их наядыг нь идэж дуусгаад одоо анх удаа ийм санаачилга гаргаж байгаа мэт шоудаад байхын

Avatar

Нэргүй 2024-04-22 202.9.40.105

90%-ийг нь эрх баригч МАНМАХН, 10%-ийг бид нар хүртэнэ

Avatar

иргэн 2024-04-22 103.168.34.174

За ёстой худлаа байх даа. Би лав итгэхгүй байна. Нэг өдөр энэ хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад идээд уугаад дуусна. Түүний зүгээр зах зээлийнхээ жамаар л явъя. Илүү дутуу сан хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-04-22 5.64.145.39

тэ1 гар юм даа Та

Avatar

Гэгээ 2024-04-22 202.5.202.36

Ирээдүй хойч үедээ баялагаа хүртээхэд юунд нь дургүй байдаг юм бол энэ хүмүүс. Эсвэл өөрсдөө энэ ордуудаас хувь хүртдэг юм уу.

Avatar

Зочин 2024-04-22 64.119.29.46

Ер нь байгалын баялаг бол ард түмний өмч шүү дээ баялагын хууль гаргаж бгаа нь маш зөв одоо хэрэгжүүлэлтэнд онцгой анхаарч үр ашиг нь айлын хаалгаар орох нь чухал шүү амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-04-22 139.5.218.115

Хууль хүчний байгууллагуудаар дарамталж татвар нэрээр бүгдийг хурааж аваад Амарбаясгалан тарааж буянтны царай гаргаад байхаар бизнес муудах байтугаа бүгд дампуурнаа

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.186.66

Улсын нэрээр бүх хөрөнгийг төрд аваад, төрийн сан, төри йн өмчийн ХК-иудаар дамжуулан дарга нар,30 айлыг улам баяжуулах, улныханд хусам долоолгох хууль !
Зах зээл, чөлөөт эдийн засгаас ухарсан, ард түмэнд шилн ий цаанаас чихэр долоолгосон хууль !!!

Avatar

Нэргүй 2024-04-22 203.98.77.237

Төр оролцохоор л муу болно доо Удирдлага нь олон нийтийн оролцоогоор томилогдож төрийн хяналтан дор байна гэж хуульчилбал зүгээр дээ Улс төрийн өнгө аястай Орос мягийн загвар болох вий дээ

Avatar

ДАНХ 2024-04-22 45.117.35.10

шоуны хууль. УВС фракцынханд Эрдэнэс Монголыг худалдсан хулгайн хууль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж