Трампын шүүх хурлын гадна нэг хүн өөрийгөө шатаажээ

Хуучирсан мэдээ: 2024.04.21-нд нийтлэгдсэн

Трампын шүүх хурлын гадна нэг хүн өөрийгөө шатаажээ

Трампын шүүх хурлын гадна нэг хүн өөрийгөө шатаажээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын шүүх хурал болж буй Манхэттэний шүүхийн гадаа нэгэн эрэгтэй өөрийгөө шатааж, амиа алдсан байна. Түүнийг 37 настай Максвелл Аззарелло гэж тодорхойлсон ба өөрийгөө галдан шатаахаас өмнө шүүхийн гадна хуйвалдааны онол бүхий лоозон барьж зогсдог байсан гэж гэрчүүд мэдэгджээ.

Тангарагтны шүүгчдийг сонгох үед уг хэрэг гарсан ба "CBS" агентлагийн мэдээлснээр Аззареллогийн түлэгдэлт ноцтой байсан тул эмнэлэгт хүрэхээс өмнө нас баржээ. Мөрдөн байцаагчид орон нутгийн цагаар 13:30 цагийн орчимд 911 яаралтай тусламжийн дуудлага хүлээн авч, эрэгтэй хүн өөрийгөө шатаалаа гэх мэдээллийг авсан. Хэрэг явдлын үеэр шүүх хурал үргэлжилж байсан ба шүүхийн аюулгүй байдлыг зөрчөөгүй гэж албаныхан мэдэгдэв.
Аззарелло өнгөрсөн долоо хоногт Флорида дахь гэрээсээ Нью-Йоркт ирсэн. Тэрээр ямар ч гэмт хэрэгт холбогдож  байгаагүй  ба гэр бүлийнхэн нь түүнийг хаашаа явж байгаа талаар  мэдээгүй байжээ.
Нью-Йоркийн цагдаагийн дарга Жеффри Мадри хэлэхдээ, Аззарелло шатамхай шингэн бүхий уутыг өөр дээрээ асгахаас  өмнө цэцэрлэгт хүрээлэнд "эргэлдэж" байхыг харсан гэрчүүд бий гэв. Мөрдөн байцаагчид гэрчүүдээс ярилцлага авсан хэвээр байгаа ба Аззарелло өөрийгөө шатаахаас өмнө юу ч хэлээгүй гэж мэдэгджээ. Галыг унтраахад тусалсны дараа “NYPD”-ийн гурван ажилтан, шүүхийн нэг ажилтан хөнгөн бэртсэн байна.
Албаныхан одоо шүүхийн гаднах аюулгүй байдлыг дахин үнэлнэ гэж мэдэгдэв.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж