"Хэрлэн төв"-ийн удирдлагаас нийслэл 34 хувиа нэхэмжилнэ

"Хэрлэн төв"-ийн удирдлагаас нийслэл 34 хувиа нэхэмжилнэ

"Хэрлэн төв"-ийн удирдлагаас нийслэл 34 хувиа нэхэмжилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажилласан байна. Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг гэх мэдээлэл бий. Тодруулбал, тус байгууламж нь  1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан. 1993 онд “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” Хувьцаат компани болгон шинэчлэн байгуулсан юм.

“Хишиг-Уул” ХК-ийн 51 хувийг Я.Нэргүй, 34 хувийг нийслэл, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус компанийн зарим хувьцаа эзэмшигчид ноогдол ашигтай холбоотойгоор шүүхийн байгууллагад ч нэхэмжлэл гаргаж байсан удаатай.

1984 оны барилга учир дээврийн засварын ажлыг 4 удаа хийсэн. Засвар үйлчилгээний зардлыг хасаад энэ жил  цэвэр орлого 9 сая төгрөг. Засварын ажилд орлогын ихэнх хувийг зарцуулдаг.  Энэ жилийн цэвэр ашиг болох  9 сая төгрөгнөөс  34 хувийн ноогдол ашгийг нийслэлд өгнө гэдгийг  Я.Нэргүй хэлж байв. 2020 онд нийслэлийн Өмчийн харилцаанааы газраас “Хишиг-Уул” компанид хяналт, шалгалт хийсэн бөгөөд энэ үед санхүүгийн асуудалтай гэж дүгнэсэн юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:Хэрлэн төв бол маш том байгууламж, байнгын болон жижиг түрээслэгчид ихтэй. Гэхдээ олон жилийн турш нийслэлд ноогдол ашиг өгөөгүй. Одоо өмч хувьчлалын асуудлыг буруутгаж ярихгүй. 34 хувийн ноогдол ашгаа хуулийн дагуу авах ёстой.

Тус компанид аудитын шалгалт оруулж, үүний дагуу иргэний шүүхэд хандаж, ноогдол ашгаа нэхэмжилнэ. Товчхондоо, Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн асуудал энд бас бугшсан байна. Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй гэв.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristyConner 2024-04-21 46.8.212.216

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLewis 2024-04-21 46.8.23.22

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaThomas 2024-04-21 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

NehaYoung 2024-04-21 45.86.1.104

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWalker 2024-04-21 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarks 2024-04-21 185.181.247.205

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineWalker 2024-04-21 188.130.142.66

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCarter 2024-04-21 46.8.22.40

Харуулах боломжгүй.

Avatar

LauraAnderson 2024-04-21 45.84.177.155

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWallace 2024-04-21 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

JulieValdez 2024-04-21 95.182.126.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaMiller 2024-04-21 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHand 2024-04-21 109.248.138.21

Харуулах боломжгүй.

Avatar

NoelleWallace 2024-04-21 188.130.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaMccray 2024-04-21 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

KathyGordon 2024-04-21 188.130.218.236

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-21 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

Нийслэлхүү 2024-04-21 59.153.87.227

Зөв дэмжиж байна

Avatar

Нэргүй 2024-04-21 202.9.40.132

Tom yumtai temtseech s** chin hudlaa shuu naad Nyambaatar chin

Avatar

Нэргүй 2024-04-21 103.212.118.220

ЭНЭ МЭТ ИХ ХУЛГАИ ХИСЭН УМЧИНДЭ ЭЗЭН БОЛ 100% УЛС АВАД ДУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛ БУР УЛСИН ЦЭЦЭРЛЭГИГ ЛУИВАРДАД АВСАН ЛУИВАРЧИД ОЛОН БАИГА

Avatar

Нэргүй 2024-04-21 202.9.40.12

Даварчихсан байна шүү дээ. Хүний юмыг үнэгүй эзэмшинэ гэдэг бол луйварчдын үйлдэл заль мөн. Орлогоо нуусан бол эрүүгийн хэрэг болох ёстой. Төрийг дээрэлхээд бурчихсан байдлыг эзэс болгох хэрэгтэй хотын захирагч минь. Зөв ажил хийгээд байгааг чинь шударга иргэд бид нам харгалзахгүй дэмжиж байна

Avatar

Нэргүй 2024-04-21 188.162.254.45

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг завдсан хусдэг байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Зочин 2024-04-21 103.212.119.216

Нямбаатар хуульч хүн иймэрхүү луйваруудаа сайн илчлээд улсаа хохиролгүй болгож чадна ширэн нүүртэй хулгайч луйварчидтай хүчтэй тэмц хотын даргаа

Avatar

Нэргүй 2024-04-21 66.181.186.66

Улсыг хохиролгүй болгоноо гэж яг соц-оор сэтгэж бнаа хө!

Avatar

Иргэн 2024-04-21 139.5.219.57

Хэрлэн худалдааны төвийг үзэж байсан. Том байгууламж байна лээ. Бүтэн нэг жилд 9-хөн сая төгрөгийн ашиг гарсан ч гэх шиг. Тэнэг хүн хуурч байгаа аятай??? Аудитын шалгалт оруулаад булхайг нь сайн илчлээд өг. Жижиг хувьцаа эзэмшигчдээ дарамтлаад сурчихсан гар байна л даа наад Нэргүй гэдэг чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж