Нью-Йоркийн алдарт Таймс скверт, Нигерийн шатрын мастер Тунде Онакояа хамгийн удаан шатар тоглож, дээд рекордыг эвджээ.Тэрбээр 58 цаг дараалан тоглосон ч үргэлжлүүлсээр байв.
Онакояагын гол зорилго бол хэдэн сая хүүхдүүдэд шатрын боловсрол олгох буяны ажилд нэг сая ам. доллар цуглуулах юм.
Нью-Йорк хотын Нигерийн нийгэмлэгийн олон зуун дэмжигчид түүнийг дэмжихээр ирсэн ба тус улсын “Afrobeats”-ын од Давидо мөн адил ирсэн. Тэд хөгжим тоглож, Нигерийн сонгодог, үндэсний хамгийн дуртай хоол болох шар будаагаар Онакояад үйлчилж, дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн, Нигерит Онакояагын тоглолтыг “Twitch” сайтаар шууд дамжуулж байсан ба магтаалын үгээр үзэгчид урамшуулж байв.
"Онакоя бол Нигерчүүдийг бусдаас ялгаруулдаг шилдэг чадвар, тэсвэр хатуужлын бэлэг тэмдэг юм.Явж, түүхийг бүтээж, бидний нэрийг алтаар бичээрэй" гэж Нигерийн дэд ерөнхийлөгч Кашим Шеттима “X” хуудсанд нийтэлжээ.
Өмнөх дэлхийн дээд амжилтыг 2018 онд , Норвегийн хос Халлвард Хауг Флатебо, Шюр Феркингстад нар 56 цаг есөн минут 37 секунд шатар тоглож, Гиннесийн амжилт тогтоож байжээ. Онакояагын хувьд Лагос хотын алдарт хөвөгч ядуусын хороололд өсөж торнисон ба асар их ядуурлаас шатар түүнийг аварсан гэж үздэг. Түүний ашгийн бус "Африкийн ядуусын хороолол дахь шатар” байгууллага нь эдийн засгийн боломжгүй айлын хүүхдүүдэд шатар зааж, боловсролд нь тусалдаг. Онакояа мөн АНУ-ын ашгийн бус "Шатрын бэлэг"-ийн удирдах зөвлөлийн гишүүн ба шатрын спортоор дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөхийн төлөө ажилладаг. Мөн тэрбээр 2030 он гэхэд нэг сая шатрын багцыг амжиргааны түвшин доогуур иргэдэд түгээхээр зорьж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ