ТОЙМ: Хүүхдүүд хордож, хохирч, иргэд Монголбанкны хар жагсаалтаас гарсан 7 хоног

ТОЙМ: Хүүхдүүд хордож, хохирч, иргэд Монголбанкны хар жагсаалтаас гарсан 7 хоног

ТОЙМ: Хүүхдүүд хордож, хохирч, иргэд Монголбанкны хар жагсаалтаас гарсан 7 хоног

Олны анхаарлыг татсан олон үйл явдал өрнөсөн өнгөрөгч долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэе


Товчоор тоймловол, энэ долоо хоногт онцлох, олны анхаарлыг татсан сэдэв их байв. Өнгөрсөн долоо хоногт ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Онцгой байдлын алба хаагчийг сүүлийн замд нь үдэж,  “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар ЭЦА-наас саатуулах ажиллагаа явуулсан, Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан  шатны шүүх хурал болж гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон юм. Түүнчлэн Ерөнхий боловсролын 147 дүгээр сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож , шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн ажилласан. Эдгээр үйл явдлын маргааш нь буюу лхагва гаригт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд 19:00 цагийн орчимд зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Зам тээврийн осолд өртсөн бусад хүүхдүүд эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна.  Угтаа хүүхдүүд хордож, зам тээврийн ослоор амь насаа алдсан харамсалтай үйл явдлаар дүүрэн долоо хоног өнгөрлөө.

Тэгвэл улс төрийн хүрээнд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол эхэлж, түр хорооны дүгнэлтийг эсэргүүцсэн, дүгнэлтэд гомдсон хүмүүс ар араасаа хэвлэлийн бага хурал хийв. Түүнчлэн энэ хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуульд тооцогдож байсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртэх боломжтой боллоо гэдгийг хууль санаачилагчид мэдэгдэв. Мөн“Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль, . “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталлаа. Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр иргэд хямд гурил хэрэглэж, малчид орлоготой, чинээлэг болох боломж бүрдэнэ хэмээн тодорхойлж байна. Түүнчлэн өнгөрөгч баасан гаригт Ардчилсан намын "Гранд Монгол" нэгдэлд "Ардчилсан хүчний холбоо" нэгдэж байгаа талаар мэдэгдсэн юм.  Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ "Ардчилсан нам анхнаасаа олон ургальч үзэл дээр олон үзэл санааны нэгдэл болж ирсэн нам. Бүрэн бус тоогоороо Ардчилсан нам 20-иод намын нэгдлийг 30 жилийн хугацаанд бий болгосон. Баруун төвийн үзэл санаа, хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах суурь үзэлд нэгдсэн байдаг. УИХ-ын сонгуулийн хариуцлагатай цаг үед бүлгүүд нэгдэж, байр сууриа нэгтгэж байна" гэж тодотголоо.

Түүнчлэн Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, "хар жагсаалт" буюу зээлийн хар түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж байгаа бөгөөд мөн зээлээ төлөөгүй иргэдэд зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл боломж олгож байгаа аж. Зээлээ төлөөгүй иргэд зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан зээлээ төлөх юм бол "хар жагсаалт"-аас хасах юм байна. Долоо хоногийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулсан юм. Энэ үеэр "Өнөр бүл" хүүхдийн төвийн ахмад багш З.Даниад Монгол Улсын Гавьяат багш цолоор, тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгт Монгол Улсын үйлчилгээний Гавьяат ажилтан цол тус тус хүртээсэн нь олны сайшаал хүртэв. Түүнчлэн НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын 8 орон таарсан нэг азтан тодорсноор 5-30 хүртэлх сая төгрөгийн эзэн болсон долоо хоног өнгөрлөө.

Амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ

Амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнгөрсөн долоо хоногт /2024.04.08/ гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачийг сүүлчийн замд нь үдсэн. Тухайн галын дуудлагад Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг таван цаг гаруй хугацаанд ажиллаж бүрэн унтраасан. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван ддавхар /зоорийн хоёр давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Талийгаачийн ар гэр, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.

Эрүүл мэндийн сайд нарыг "байцаах" сонсгол эхэлнэ

Эрүүл мэндийн сайд нарыг

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол Төрийн ордонд 09.00 цагт эхэлнэ. Сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Эрүүл мэндийн салбарыг сүүлийн жилүүдэд толгойлсон салбарын сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар,  хамгийн түрүүнд гэрчээр дуудагдсан бол Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд нарын нэрс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд 2020, 2022 онуудад ажиллаж байсан учраас гэрчийн нэрсийн жагсаалтад багтаад байна.

Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав

Монголбанк:

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг өнөөдөр  /2024.04.16/ гаргажээ. Өөрөөр хэлбэл, "хар жагсаалт" буюу зээлийн хар түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж байгаа бөгөөд мөн зээлээ төлөөгүй иргэдэд зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл боломж олгож байгаа аж. Зээлээ төлөөгүй иргэд зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан зээлээ төлөх юм бол "хар жагсаалт"-аас хасах юм байна.

Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсч, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Covid-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв. Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.

Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо
Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан  шатны шүүх хурал Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 4, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.
  • Шүүгдэгч Ганбаатарын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
  • Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ялаар,
  • Хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар,
  • Хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmyLewis 2024-04-21 46.8.23.22

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaThomas 2024-04-21 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

NehaYoung 2024-04-21 45.86.1.104

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWalker 2024-04-21 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarks 2024-04-21 185.181.247.205

Харуулах боломжгүй.

Avatar

GayleLamb 2024-04-21 46.8.223.184

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineWalker 2024-04-21 188.130.142.66

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCarter 2024-04-21 46.8.22.40

Харуулах боломжгүй.

Avatar

LauraAnderson 2024-04-21 45.84.177.155

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWallace 2024-04-21 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

JulieValdez 2024-04-21 95.182.126.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaMiller 2024-04-21 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHand 2024-04-21 109.248.138.21

Харуулах боломжгүй.

Avatar

NoelleWallace 2024-04-21 188.130.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaMccray 2024-04-21 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

KathyGordon 2024-04-21 188.130.218.236

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-21 188.130.211.189

Харуулах боломжгүй.

Avatar

MGL 2024-04-21 103.212.119.219

Сэтгүүлч Батзаяа бол их чадваргүй сэтгүүлч байна. …хүүхдүүд хордож, зам тээврийн ослоор амь насаа алдсан харамсалтай үйл явдлаар дүүрэн долоо хоног өнгөрлөө… гэдэг чинь бахархаад байгаа юм шиг уншигдаж байна шүү дээ. Ер нь тэгээд бичгийн найрлага их муу байдаг.

Avatar

Нэргүй 2024-04-21 203.91.115.40

Өдөр болгон олон зөрчил ба гэмт хэрэг гарч байхад долоон хоногийн тойм нийтлээд байхдаа яадаг юм бэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж