Багдадын өмнөд хэсэгт орших Калсу цэргийн командлалын байранд дөрөвдүгээр сарын 20-ны шөнө 01:00 цагт дэлбэрэлт болж, Ардын дайчилгааны ангийн нэг гишүүн амь үрэгдэж, найман хүн шархадсан гэж Иракийн арми мэдэгдэв. Тодруулбал, “Ард түмний дайчилгааны хүчин” гэгддэг “PMU” нь Иракт төвтэй, Ираны дэмжлэгтэй хагас цэрэгжсэн хүчин юм. Мөн Калсу баазыг хариуцдаг. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй ч Израиль болон АНУ-ын албаны хүмүүс Иранд цэргийн цохилт өгснөөс хойш нэг өдрийн дараа болсон уг дэлбэрэлтэд аль аль нь оролцоогүй гэж мэдэгджээ. Мөрдөн байцаах алба дрон болон сөнөөгч онгоц агаарын зайнд байгаагүй гэв.
"Вавилон мужийн хойд хэсэгт орших хурдны зам дээрх Аль-Машру дүүрэг дэх Калсу цэргийн баазад дэлбэрэлт болсон" гэж “PMU” мэдэгджээ. Мөрдөн байцаагчид яг одоо дэлбэрэлт болсон газарт ажиллаж байгаа ба эд материалын хохирол ихээр учирсан гэж “PMU” мэдээллээ. Бүс нутгийн бусад Ираны дэмжлэгтэй бүлгүүдээс ялгаатай нь “PMU” нь орон нутгийн засаг захиргаатай нягт холбоотой. Түүнчлэн, Иракийн улс төрд олон жилийн турш ноёрхож ирсэн Иран болон эвссэн шиитийн блокуудтай нягт холбоотой юм. Энэ дэлбэрэлт нь өнгөрсөн аравдугаар сард Ираны дэмжлэгтэй Палестины зэвсэгт бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт халдлага үйлдсэний дараахан болжээ.
Өмнө нь 2016 онд Иракийн парламент “PMU” -г Иракийн зэвсэгт хүчинтэй мөр зэрэгцэн ажилладаг төрийн байгууллага гэж хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг баталсан. Тус байгууллага нь Иракийн хүчирхэг Катаиб Хезболла зэрэг хэд хэдэн хүчин түүний жигүүр дор үйл ажиллагаа явуулдаг бүлэг юм.
@
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ