Үндэстний цөөнх Карены партизанууд Мьянмарын армитай Моэй голийн хил орчим мөргөлдөж, Мяавадди хот болон зэргэлдээх бүс нутгууд олзлогдсон байна. Үүний улмаас бүс нутгийн 1300 орчим хүн Тайланд руу дүрвэсэн байна. Мьянмар болон Тайландын гол худалдааны уулзвар болох найрамдлын гүүрний ойролцоо Карен партизанууд Мьянмарын армийг отож байсан гэж Мэй Сот дүүргийн цагдаагийн алба мэдэгдэв. Мөн хотын хэд хэдэн дүүрэгт мөргөлдөөн болсны дараа дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хүмүүс дүрвэж эхэлсэн байна.
Аун Сан Су Чигийн засгийн эрхийг 2021 онд Мьянмарын цэргийн хүчин булаан авснаас хойш тус улсад хэд хэдэн мөргөлдөбн болсон. Үүний хамгийн хор хөнөөлтэй нь Карены партизануудтай хийсэн мөргөлдөөн байсан талаар ажиглагчид онцоллоо. Нэгэн цагт хүчирхэг байсан Мьянмарын зэвсэгт хүчин өнгөрсөн аравдугаар сараас хойш урьд өмнө үзэгдээгүй хэд хэдэн ялагдал амссан. Хилийн постууд зэрэг газар нутгаа алдсан нь армийн хувьд томоохон ухралт юм. Хэдэн арван жилийн турш бие даасан байдлын төлөө тэмцэж буй угсаатны дайчид болон цэргийн эрх мэдэлтнүүд сүүлийн саруудад тэмцэлдэх болсон нь засгийн эрхийн төлөөх мөргөлдөөн болж буйг тодорхойлж байна.
Карены цэргүүд нисгэгчгүй онгоц ашигласан ба мөргөлдөөн Бямба гаригийн үд гэхэд дуусчээ. Мяавадди хотод буун дуун гарсан ба эрх баригчид иргэдийг аюулгүй газар хүргэнэ гэж мэдэгдсэн. Дүрвэгчид Моэй голыг гатлах үед Тайландын албаны хүмүүс тосон авч, түр хорогдох байр руу хүргэсэн байна. Энэ талаар Тайландын ерөнхий сайд Сретта Тависин “Иймэрхүү мөргөлдөөн Тайландын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөхийг би хүсэхгүй байна. Бид хил хязгаар, ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна. Үүний зэрэгцээ шаардлагатай бол хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ