Б.Баасанхүү жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2024.04.20-нд нийтлэгдсэн

Б.Баасанхүү жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо

Б.Баасанхүү жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгт эхэллээ. Нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин тивийн аваргадаа өрсөлдөж байна. Өнөөдөр/2024.04.20/ тэмцээний эхний өдөр Монголын баг амжилт дүүрэн байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдса Б.Баасанхүү алтан медалын төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Азийн аварга болж, Монголын багийн эхний алтан медалыг эх орондоо авчирлаа.

Мөн Б.Цогт-Очир хүрэл медалын төлөө Казакстан улсын тамирчин Нурканат Серикбаевтэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялснаар хүрэл медалын болзол хангажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж