Киргизийн нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Өчигдөр/2024.04.19/ эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Тэд “Парис-2024” олимпийн наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн гурав болон дөрөв дэх тамирчин болсон бөгөөд олимпийн наадамд оролцох Монголын 11, 12 дахь тамирчин болж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн өрсөлдөөн эхэлнэ. Одоогоор тус ангилалд Монголын хоёр тамирчин олимпийн наадамд оролцох эрх авсан гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ