"2023 онд Монголын бизнесийн орчин хамгийн муу үнэлгээ авсан"

"2023 онд Монголын бизнесийн орчин хамгийн муу үнэлгээ авсан"

"2023 онд Монголын бизнесийн орчин хамгийн муу үнэлгээ авсан"

Хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж буй Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөгийн бизнесийн орчны нөхцөл, судалгаатай холбоотой мэдээллийг тодрууллаа. 


-Цар тахлаас хойш 2020-2024 онд бизнесийн орчны сэргэлт хэр байна вэ?

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2019 оныг дуустал дунджаар найм орчим хувиар өсөж байсан ба цар тахлын сөрөг нөлөөгөөр агшаад байсан эдийн засаг 2023 онд долоон  хувиар өсч одоо л цар тахлын өмнөх үеийн дундаж өсөлтийн түвшинд хүрээд байна. Цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг жилээр харвал “V” хэлбэртэй өөрчлөлтөд орсон бол нэгдүгээр улирлаар харвал “W” хэлбэрийн өөрчлөлттэй байна.

  • МҮХАҮТ-аас хамгийн сүүлд хийсэн Бизнесийн итгэлийн индекс-2023 судалгааны үр дүнгээс /судалгааны мэдээллийг 2023 оны арваннэгдүгээр сард цуглуулсан/ бизнес эрхлэгчид бизнес, хөрөнгө оруулалтын орчинд эерэг хүлээлттэй байгаа ба цар тахлын өмнөх 2019 онтой ойролцоо дүнтэй гарсан. Бизнесийн салбараар харвал үйлдвэрлэл, барилгын салбарын бизнесүүд бизнесийн орчинд итгэх итгэл хамгийн эерэг байгаа бол худалдааны салбарын бизнесүүдийн бизнесийн орчинд итгэх итгэл арай бага байна.
  • Бизнесийн итгэлийн индекс судалгаагаар түхий эд, бараа материалын үнийн өсөлт, хүний нөөцийн олдоц, хүүгийн зардал, төлбөрийн чадваргүй байдал гэх мэт санхүүжилт олохтой холбогдох асуудлууд хамгийн их хүндрэлтэй байна.

-Covid-19-өөс шалтгаалж хэчнээн аж ахуй нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан бэ?

-Дэлхийн банкнаас 2021 оны 2 сард хийсэн цар тахал бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг тодруулсан судалгаагаар судалгаанд оролцсон Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн 37.9 хувь нь бизнесээ зогсоосон гэсэн үр дүн байгаа юм. Энэ нь тухайн үед 10 компани тутмын 4 нь үйл ажиллагаагаа ямар нэгэн байдлаар зогсоож байсан гэсэн үг юм. Үйл ажиллагаа зогсоох шийдвэрийг үйлчилгээний салбар, бичил жижиг бизнесүүд илүү гаргаж байсан гэсэн судалгааны үр дүн байна. Эх сурвалж: COVID 19 Work (enterprisesurveys.org)

Бизнесийн орчны дотоод, гадаад нөлөөллийг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас судалдаг уу?

-МҮХАҮТ-аас бизнесийн орчинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тогтмол ажиглах, судлах зорилгоор тогтмол болон цаг үеийн шинжтэй судалгаа шинжилгээг хийж байна. 2023 оны 12 сард МҮХАҮТ, МУИС хамтран Монголын бизнесийн орчны судалгаа-2023 судалгааг явуулж үр дүнг нэгтгэн гаргаад байна. Энэхүү судалгаа нь 2017 оноос эхлэн 3 жил бүр үндэсний хэмжээнд, 300 гаруй нарийвчилсан үзүүлэлтүүдээр бизнесийн орчныг үнэлдэг. Бизнест нөлөөлж буй гадаад орчин үүнд эдийн засаг, хууль эрх зүйн орчин, дэд бүтэц технологийн орчин, нийгэм соёлын орчин зэрэг үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлдог. Мөн бизнесийн дотоод орчин буюу тухайн бизнесийн удирдлага зохион байгуулалт, менежменттэй холбогдох үзүүлэлтүүдийг судалдаг. 2023 оны судалгааны үр дүнгээр Байгууллагын дотоод орчноос (3.19) бусад нь тааруу үнэлгээ авсан. Эдгээрээс Хууль эрх зүйн орчин (2.4), Эдийн засгийн орчин (2.5) нь хамгийн доогуур үнэлэгдсэн байна.

-Нөлөөллийн хувьд авч үзвэл бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсооход хамгийн их нөлөөлж байгаа зүйлс юу байна вэ? /НДШ, татвар гэх мэт/

-Танхимаас цар тахлын үед бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл учирч байна, хэрхэн шийдвэрлэх тухайд үе шаттай судалгааг хийж байсан. Бидний 2022 оны намар цар тахлын дараа бизнес ямар бэрхшээл байгааг тодруулахад тээвэр, хилийн боомтын асуудлаас үүдэн ханган нийлүүлэлтийн сүлжээний доголдол, түүхий эд бараа материалын үнийн өсөлт, шаардлага хангасан ажиллах хүчний олдоц хамгийн гол хүндрэл учруулж байна гэж хариулж байсан. Харин 2023 онд  хийсэн бизнесийн орчны судалгаагаар Бизнесийн зээлийн хүүг бууруулж, зээлийн нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Татварын таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзсэн. Эдгээр гол хүндрэлүүдийг тодруулбал:

Санхүүжилтийн олдоц сайжруулах: бизнесийн онцлогт тохирсон зээлийн бүтээгдэхүүн хангалтгүй байгаа нь бизнесээ тогтвортой явуулахад хүндрэлтэй байна гэсэн.

Татварын таатай орчин: татварын бааз суурийг өргөжүүлэн бүгд жигд татвар төлдөг болох нь чухал гэж үзсэн

Хууль, эрх зүйн орчныг сайжруулах: бизнесийн орчинтой холбогдох хуулиуд батлагдан гардаг боловч дагалдан гардаг журмууд нь хуулиас давсан байдаг. Мөн хууль, дүрэм журмын дагуу төрийн үйлчилгээ авахад хүнд суртал их байдаг нь цаг хугацаа их зарцуулж, бизнест зардал нэмэгдэж байна.

Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого шийдвэр бизнес эрхлэгчдэд ээлтэй байж чаддаг уу?

  • 2023 оны Монголын бизнесийн орчны судалгаагаар бизнесийн орчинтой холбогдох хууль эрх зүйн орчны үнэлгээ нь 2.4 ба бусад орчнуудаас хамгийн бага үнэлгээтэй байна. Иймд бизнесийн орчныг сайжруулахад анхаарах асуудлууд байна гэдгийг илтгэж байгаа юм.
  • Үзүүлэлтүүдийг нарийвчлан харвал төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төрийн тогтвортой байдал, төрийн үйлчилгээний хүнд суртал гэсэн асуудлууд илүү ихээр хүндрэл учруулдаг анхаарах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
  • Мөн бизнесийн орчинтой холбогдох гол хуулиудын нийцэл, үр нөлөөг бизнес эрхлэгчдээр үнэлүүлэхэд тендерийн хууль эрх зүйн зохицуулалт, зөрчлийн тухай хууль хамгийн багаар үнэлэгдсэн ба сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Харин компанийн тухай хууль, 2021 онд батлагдсан хөдөлмөрийн хуулийн нийцэл үр нөлөө нь бусдаас эерэг үнэлгээ авчээ.
  • Хууль эрх зүйн орчны бүлэг үзүүлэлтүүдийг бизнесийн салбараар авч үзвэл ЗГ-ийн институтийн тогтолцоо, уялдаа холбоо болон ЗГ-ын үйл ажиллагаа гэсэн үзүүлэлт бүх салбарт бага үнэлгээтэй, тэр дундаа Тээвэр, Аялал жуулчлалын салбарт хамгийн доогуур үнэлэгдсэн. ЗГ-ын үйл ажиллагааг 2.51 оноогоор ХАА салбарынхан бусдаас харьцангуй дээгүүр үнэлсэн нь энэ салбарт ЗГ-ын дэмжлэг, төсөл хөтөлбөрүүд илүү хэрэгждэгтэй холбоотой байх магадлалтай. Харин Бизнесийн хууль эрх зүйн орчныг Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбар бусдаас арай дээгүүр 2.64 үнэлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SharieKirsch 2024-04-22 188.130.184.119

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

ChristyConner 2024-04-22 46.8.212.216

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

AmyLewis 2024-04-22 46.8.23.22

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

ReginaThomas 2024-04-22 46.8.110.195

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

NehaYoung 2024-04-22 45.86.1.104

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

AshleyWalker 2024-04-22 95.182.127.156

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

MelissaMarks 2024-04-22 185.181.247.205

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

GayleLamb 2024-04-22 46.8.223.184

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

ChristineWalker 2024-04-22 188.130.142.66

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

StacyCarter 2024-04-22 46.8.22.40

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

LauraAnderson 2024-04-22 45.84.177.155

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

JessicaWallace 2024-04-22 92.119.193.10

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

JulieValdez 2024-04-22 95.182.126.194

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

AmandaMiller 2024-04-22 45.84.176.37

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

HannahHand 2024-04-22 109.248.138.21

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

StephanieMoreno 2024-04-22 185.181.245.225

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

NoelleWallace 2024-04-22 188.130.136.39

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

VeronicaMccray 2024-04-22 45.86.0.7

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

KathyGordon 2024-04-22 188.130.218.236

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

Нэргүй 2024-04-22 188.130.211.189

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2716668

Avatar

зочин 2024-04-22 59.153.84.210

Банкны зээлийн хүү өндөр байна, банкууд хамгийн их ашигтай ажиллаж бөөн бөөн ноогдол ашиг тарааж бгаа нь эрүүл тогтолцоо лав бишээ, татварын өрөнд дарлуулж босч чадахааргүй хэвтэж бгаа 1000 , 1000 н ААНүүд байна. яая даа байз

Avatar

Нэргүй 2024-04-22 202.126.91.146

ийм орчинд бизнес хийж чадахгүй бол зайл нь биз.

Avatar

Нэргүй 2024-04-22 122.201.31.177

zahialgatai tarhi ugaagch setguulch,mongoliin suireesee gej bodogch

Avatar

Зочин 2024-04-22 202.126.89.166

Худлаа нэг их дүрслэл ярьсан хүмүүс. Олон арзгартай бол хөрөөний шүд гэх нь үү? ккк

Avatar

Нэргүй 2024-04-22 118.221.242.42

дэлхийн банк бүх дэлхийн эдийн засагчид солонгосын эдийн засаг удахгүй сүйрнэ л гэдэг гэтэл үгүй л байна даа

Avatar

Нэргүй 2024-04-22 66.181.186.66

Грек Улс дампуурлаа зараллаа гээд хэн өөр аль нэг улс Грекийг эзлэн түрэмгийлчээгүй л бна !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж