Автомашины улсын дугаар олголт хязгаарлахтай холбоотой мэдээлэл цахим хуудаст гарсан. Тус мэдээлэлд, шинэ машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300 мянган төгрөг болсон гэсэн юм.
Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад, тус мэдээлэл худал. Импортын тээврийн хэрэгслийн дугаараа захиалаад орж ирвэл хэвийн олгож байна. Худалдан авах хүсэлт нь 300 мянган төгрөг гэж бичсэн байсан. Тийм зүйл огт байхгүй гэсэн юм.
Түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлээс шат дараатай зохицуулалтуудыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хэрхэн хийх талаар мэдээлэл одоогоор эцсийн байдлаар гараагүй байна.
Холбоотой мэдээ