Анхаар: 26-ныг дуустал зарим нутгаар бороо, нойтон цас орж, цасаар шуурна

Анхаар: 26-ныг дуустал зарим нутгаар бороо, нойтон цас орж, цасаар шуурна

Анхаар: 26-ныг дуустал зарим нутгаар бороо, нойтон цас орж, цасаар шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас танилцуулсан цаг агаарын ойрын 10 хоногийн урьдчилсан мэдээг танилцуулж байна.


ЦУОШГ-ын орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.ЖАРГАЛАН:

-Энэ сард монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-10 мм, говийн нутгаар 0-2 мм бусад нутгаар 2-8 мм байдаг.

Энэ жилийн хувьд нутгийн баруун хэсгээр болон говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй байна. Төв болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох шинжтэй.

Дөрөвдүгээр сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээрээ цас шуургатай, температурын хувьд дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдсан. 20-ноос хойш тогтвортой болно.

20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.

22-НД НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ, 23-НД УВС НУУР БОЛОН АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО ОРНО

Хур тунадас: 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд Увс нуур болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 21-нээс сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReginaThomas 2024-04-20 46.8.110.195

Харуулах боломжгүй.

Avatar

NehaYoung 2024-04-20 45.86.1.104

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWalker 2024-04-20 95.182.127.156

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaMarks 2024-04-20 185.181.247.205

Харуулах боломжгүй.

Avatar

GayleLamb 2024-04-20 46.8.223.184

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineWalker 2024-04-20 188.130.142.66

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCarter 2024-04-20 46.8.22.40

Харуулах боломжгүй.

Avatar

LauraAnderson 2024-04-20 45.84.177.155

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWallace 2024-04-20 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

JulieValdez 2024-04-20 95.182.126.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaMiller 2024-04-20 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHand 2024-04-20 109.248.138.21

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMoreno 2024-04-20 185.181.245.225

Харуулах боломжгүй.

Avatar

NoelleWallace 2024-04-20 188.130.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaMccray 2024-04-20 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

KathyGordon 2024-04-20 188.130.218.236

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-20 188.130.211.189

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж