Нэг жуулчин 27 ажлын байрыг аялж байгаа орондоо бий болгодог гэдгийг тус салбарынхан онцолдог. Өөрөөр хэлбэл жуулчны тоо өсөх бүрд эдийн засаг, ажлын байр дагаад өснө гэсэн үг юм.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зах зээл чиг үүрэг хариуцсан дэд ерөнхийлөгч В.БАТЗОРИГ:
-Хил орчмын аялал жуулчлал Монгол Улсад хөгжүүлэх хамгийн шаардлагатай байгаа нь. Эдийн засаг, орон нутагт үр өгөөж өндөртэй төдийгүй жуулчдад ч сэтгэл ханамж эерэг үлдэх боломжтой учир хил орчмын аялал жуулчлал дээр онцгой анхаарах хэрэгцээ үүссэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар орж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хятадын иргэдэд 10 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжийг нээсэн.
Ингэхдээ тухайн боомт бүхий аймаг, орон нутагт 10 хоногоор аялуулъя гэдэг шийдвэр гарсан. Тэгэхээр Хятадын талаас ч тэр жуулчдаа явуулах хүлээлт өндөр байсан.
Монгол Улс энэ журмаа баталсан бол хил орчмын аялал жуулчлалаа хурдан нээгээч гэх хүсэлтүүдийг ч удаа дараа тавьж байна. Тиймээс бид одоо жуулчдыг ирэхэд бэлэн байдлаа сайтар хангасан байх хэрэгтэй. Тур компаниуд жуулчдад 10 хоногийн турш ямар бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, борлуулалт хийх вэ зэрэг зүйлсээ ч бэлтгэж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлснээр цаашид гарах үр дүн эдийн засагт хамгийн өндөр нөлөө үзүүлнэ. Нэг жуулчин 27 ажлын байрыг бий болгодог учир хил орчимд ирж байгаа жуулчид нэгдүгээрт, визгүй орж ирж байгаа гэдгээрээ маш давуу талтай.
ХЯТАД УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖ БҮРДСЭН
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.БАТЧИМЭГ:
-Энэ жил орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хил орчмын, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд фокуслаж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хятад улсаас 10 хоног визгүй зорчих төлөвлөгөөт аяллууудыг хийх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил салбарын хүрээнд яригдаж шийдэгдэж чадахгүй байсан. Харин энэ сарын 3-ны өдөр Засгийн газар баталж чадсан нь амжилттай хэрэгжих алхмыг нээж чадлаа гэж харж байна.
Гэхдээ асуудал бий. Маршрутаас эхлээд анхаарах зүйл их байгаа учир батлуулахаас эхлээд анхаарах зүйлс байна.
Орон нутаг, хил дамнасан аялал жуулчлалын бүсийн маршрут гаргахдаа эхлээд санал авч, дараагаар нь батлуулж үе шаттайгаар ажлуудыг хийнэ.
Холбоотой мэдээ