ЦЕГ: Хааз, тормосоо андуурсан эсэхийг шалгалтаар тогтооно

Хуучирсан мэдээ: 2024.04.20-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Хааз, тормосоо андуурсан эсэхийг шалгалтаар тогтооно

ЦЕГ: Хааз, тормосоо андуурсан эсэхийг шалгалтаар тогтооно
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд өнгөрч буй долоо хоногт /2024.04.17/ зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгсөн. Энэ үеэр мөрдөн шалгалт үргэлжилж байгааг онцолсон юм.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газраас өгсөн мэдээллээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 19:00 цагийн үед Хайлаастын замд зам тээврийн осол гарч, явган хүний замаар зорчиж явсан зорчигчид хүнд гэмтсэн ноцтой осол гарсан.
Цагдаагийн байгууллагаас газар дээр нь шуурхай ажиллаж, одоо мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байна. Осол гаргасан жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж