Дуучин Харри Стайлс руу сарын дотор 8000 ширхэг ил захидал илгээсэн эмэгтэй 14 хоногийн торны цаана өнгөрүүлэх болжээ. 35 настай Мира Карвало нь поп дуучин Харри Стайлсыг мөрдөж тагнасан гэж шүүх үзсэн байна. Тухайн эмэгтэй гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ.
Түүнийг Харри Стайлстай холбоо тогтоох, дуучны оршин суудаг баруун хойд Лондонд ойр амьдрах, дуучны оролцож буй аливаа тоглолт, арга хэмжээнд очихыг 10 жилийн хугацаанд хоригложээ. Мөн хохирогчид 134 фунт стерлингийн нэмэлт хураамж төлөхийг тушаасан байна.
Харри Стайлс өмнө нь мөн ижил төстэй хэргээр нэгэн хүнийг шүүхэд өгч байсан. Тодруулбал, 2019 онд нэгэн этгээд Харри Стайлсын Лондон дахь гэрийн гадаа хэдэн сараар амьдарчээ. Пабло Таразага-Ореро гэх 26 настай орон гэргүй эрэгтэйг дуучин Харри Стайлст 250 метрээс дотогш ойртож болохгүй гэх шийдвэр тухайн үед гарсан юм.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ