Фүкүшимагийн цэвэршүүлсэн усыг дахин далайд асгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.04.20-нд нийтлэгдсэн

Фүкүшимагийн цэвэршүүлсэн усыг дахин далайд асгаж эхэллээ

Фүкүшимагийн цэвэршүүлсэн усыг дахин далайд асгаж эхэллээ

Япон улс нь өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцаас цацрагийн бохирдолтой усыг цэвэршүүлэн далайд асгаж эхэлсэн. Далайд усыг асгах үйл явц хэдэн 10 жил үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хөрш орнууд, загас агнуурын бүлгүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулсан билээ. Нийт дөрвөн ээлжээр цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг асгасан.

Хятадын эсэргүүцлийн улмаас энэ үйл ажиллагаа хэсэг тасалдаад байсан бол Баасан гаригаас тав дахь ээлжийн усыг асгаж эхэлжээ. Тавдугаар сарын 7-ныг дуустал 7800 тонн ус асгах юм. Энэ санхүүгийн жилд нийтдээ 54600 тонн орчим усыг асгахаар төлөвлөжээ.

Усыг асгахаасаа өмнө цацраг идэвхт байдлын түвшинг үйлдвэрийн болон засгийн газрын тогтоосон стандартад нийцүүлэн баталгаажуулдаг. Тритиумын хэмжээг 14 их наяд беккерель орчимд барих төлөвтэй байгаа нь жилийн дээд хэмжээ болох 22 их наяд беккерелээс доогуур байгаа аж.

Дашрамд дурдахад, Хятад улс Японоос далайн гаралтай бүх бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон хэвээр байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж