АНУ халдлагад огт оролцоогүй гэдгээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2024.04.20-нд нийтлэгдсэн

АНУ халдлагад огт оролцоогүй гэдгээ мэдэгдэв

АНУ халдлагад огт оролцоогүй гэдгээ мэдэгдэв

Израиль Баасан гаригт Ираны Исфахан мужид пуужингаар довтолсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус муж нь хэд хэдэн цөмийн байгууламж, пуужингийн цогцолборуудтай.

Энэхүү халдлагад огт оролцоогүй гэдгээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. "АНУ болон Их-7 бүлэг юунд төвлөрч байгаа вэ гэдгийг бидний мэдэгдэл, харилцан яриануудаас харж болно. Бид хямралыг намжаахын төлөө л ажиллаж байна" гэж тэр хэлжээ.

Дашрамд дурдахад, Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Германы "Lufthansa" агаарын тээврийн компани Тель-Авив руу хийх нислэгээ Бямба гаригийн өглөөг хүртэл цуцалжээ. Тус компани дөрөвдүгээр сарын 30 хүртэл Ираны агаарын орон зайг ашиглахгүй, Иракаар дамжих аж. Мөн Польшийн "LOT" агаарын тээврийн компани Тель-Авив, Бейрут руу хийх нислэгээ цуцаллаа.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж