Путины экс эхнэрийн үл хөдлөхийг хууль бусаар хурааж авсан гэв

Хуучирсан мэдээ: 2024.04.20-нд нийтлэгдсэн

Путины экс эхнэрийн үл хөдлөхийг хууль бусаар хурааж авсан гэв

Путины экс эхнэрийн үл хөдлөхийг хууль бусаар хурааж авсан гэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины экс эхнэртэй холбоотой 7.6 сая фунт стерлингийн үнэ бүхий вилла Францад байдаг аж. "Сюзанна" гэх нэртэй уг тансаг вилла нь Баруун өмнөд эргийн Англет хотод байдаг. Виллаг 2013 онд 5.4 сая еврогоор худалдаж авсан бөгөөд засварын ажилд 3.5 сая евро зарцуулжээ.

Тэгвэл уг виллаг мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хураан авсан байна.

"Хувийн өмчид халдаж буй нь анхнаасаа хууль бус үйлдэл. Францын эрх баригчид хууль эрх зүйн тогтолцооныхоо үндсийг эвдэж байна. Бид үүнийг олон удаа хэлсэн" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Далайн эргээс 300 метрийн зайд орших энэхүү вилла нь Путины экс эхнэр Людмила Очеретнаятай гэрлэсэн Артур Очеретныйгийн үл хөдлөх хөрөнгийн компанийн эзэмшилд байдаг аж. Людмила Очеретная ерөнхийлөгч Путинтэй гэрлэлтээ цуцлуулаад хоёр жилийн дараа буюу 2015 онд Артур Очеретныйтай гэрлэсэн байна. Тэд гэрлэснээсээ хойш олон саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн багцыг бий болгожээ.

Артур Очеретный өмнө нь далайн хоолны бизнес эрхэлж, арга хэмжээ зохион байгуулдаг компани ажиллуулдаг байсан. Түүнийг яаж ийм үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй болсон нь тодорхойгүй гэж 2017 онд явуулсан мөрдөн байцаалтын тайланд дурджээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж