"Их-7"-ийн уулзалтаас Өмнөд Солонгосыг 2 дахиа хасав

Хуучирсан мэдээ: 2024.04.20-нд нийтлэгдсэн

"Их-7"-ийн уулзалтаас Өмнөд Солонгосыг 2 дахиа хасав

"Их-7"-ийн уулзалтаас Өмнөд Солонгосыг 2 дахиа хасав

"Их-7" бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Италийн Апули хотод болно. Тэгвэл энэхүү уулзалтад Өмнөд Солонгосыг уриагүй гэж дипломат эх сурвалж мэдээлжээ.

"Их-7" бүлэгт АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон гэсэн долоон улс багтдаг. Итали улсын хувьд энэ жил бүлгийг даргалж байна.

Харин Өмнөд Солонгос улс дэлхийн "дунд" түвшний гүрнүүдийн томоохон төлөөлөл болохын хувьд үүрэг хариуцлагаа өргөжүүлэх зорилгоор "G7 Plus" санаачлагыг дэвшүүлж буй. Энэ хүрээнд дээд хэмжээний уулзалтад оролцох боломжийн талаар Италитай зөвлөлдсөн гэх мэдээлэл байна. Гэвч зургадугаар сард болох уулзалтад Африкийн хөгжлийн тусламж, цагаачдын асуудал, Украины дайн, Ойрхи Дорнодын хямрал зэрэг хэлэлцээний гол хөтөлбөрүүдтэй холбоотой улс орнуудыг урьсан тул Өмнөд Солонгосын хүчин зүтгэл талаар болсон бололтой.

Дашрамд дурдахад, өнгөрч буй долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд бүлгийн Гадаад хэргийн сайд нар Италийн Каприд чуулсан. Эл уулзалтад Өмнөд Солонгосыг мөн оролцуулаагүй ажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж