УГТЭ: Зүрхний нарийн мэс заслууд дээр Люксембургийн зочин профессорын багтай хамтран ажиллалаа

УГТЭ: Зүрхний нарийн мэс заслууд дээр Люксембургийн зочин профессорын багтай хамтран ажиллалаа

УГТЭ: Зүрхний нарийн мэс заслууд дээр Люксембургийн зочин  профессорын багтай хамтран ажиллалаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол улсын Эрүүл мэндийн салбар дахь зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх чиглэлээр Люксембургийн Их Гүнт улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэхүү зорилгын хүрээнд тус эмнэлэгт Люксембургийн профессорын насанд хүрэгч болон хүүхдийн зүрхний мэс засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн бүрэлдэхүүнтэй баг 2024 оны 04 дүгээр сарын 14-нээс 19-ний өдрүүдэд Монгол улсад хараахан бие даан эмчлэх боломжгүй зүрх, том судасны нарийн төвөгтэй мэс заслын тохиолдуудад тус эмнэлгийн зүрхний мэс заслын багтай хамтран ажиллалаа.

Хамтарсан баг энэ удаа нарийвчилсан үзлэг оношилгоо мэс заслын заалттай 20 эмчлүүлэгчид зөвлөгөөн хийж, үүнээс мэс заслын тусламжийг хойшлуулашгүй үзүүлэх шаардлагатай 3 хүүхэд (7 сартайгаас 4 хүртлэх насны), 7 насанд хүрэгч нийт 10 эмчлүүлэгчид мэс заслын тусламжийг амжилттай үзүүллээ.

Эдгээр тохиолдлууд нь ховдол хоорондын таславчийн цоорхой, уушгины артерийн даралт ихсэлт хавсарсан хүнд хэлбэрийн хүүхдийн зүрхний хөх гажиг, насанд хүрэгчийн титэм судасны хүнд хэлбэрийн шохойжилт нарийсалт, гурван хавтаст хавхлагын нарийсал митрал хавхлагын нарийсалтай хавсарсан хавхлагийн гажиг, гол судасны өгсөх хэсэг болон нумын цүлхэн, хүнд хэлбэрийн шохойжилт бүхий зүрхний ховдлын агшилт буурсан конструктив перикардит зэрэг зүрхний мэс заслын өндөр ур чадвар, туршлага шаардсан зүрхний олдмол гажгийн төвөгтэй, хараахан бие даан хийх боломжгүй тохиолдлууд байсан.

Үүний зэрэгцээ хоёр улсын мэс заслын багийхан хамтран Зүрхний митрал хавхлагын мэс заслын дараах зүрхний ховдлын дутагдлын шалтгаан, түүнийг засах арга техник, зүрхний мэс заслын нээлттэй хагалгаанд ЭКМО ашиглах талаарх онол дадлага хосолсон ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Дашрамд дурдахад УГТЭ-т Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН007 төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JessicaWallace 2024-04-20 92.119.193.10

Харуулах боломжгүй.

Avatar

JulieValdez 2024-04-20 95.182.126.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaMiller 2024-04-20 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

HannahHand 2024-04-20 109.248.138.21

Харуулах боломжгүй.

Avatar

DeidreTheironbabe 2024-04-20 46.8.223.3

Харуулах боломжгүй.

Avatar

NoelleWallace 2024-04-20 188.130.136.39

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaMccray 2024-04-20 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

KathyGordon 2024-04-20 188.130.218.236

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-20 188.130.211.189

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж