Монголчууд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо. Мөн малчид хоршоо болон нэгдэж амьжиргаагаа дээшлүүлэх бодит нөхцөл бүрдэж байна. МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өнгөрсөн хугацаанд нийгэмд дорвитой ярьж буй хоёр ч хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Тодруулбал, гадаадаас импортоор хямд өртөгтэй гурилыг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэх хууль эрх зүйн орчин ийнхүү бүрдэж байна. Мөн малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжтой боллоо. Ийнхүү ард түмний амьдралд бодит хувь нэмэр оруулах хуулиудыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан голлон авторлосон юм. Чухал хоёр хууль хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх талаар товчхон дурдъя.
1. “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль батлагдсанаар: -Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ. -Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно. -Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно. -Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ.
2. “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсанаар: -Малчдын хэрэглээнд одоо авсан байгаа зээлийн эргэн төлөлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Зээлийн хүүгийн хуримтлалын 75 хувийг төр даана, 25 хувийг малчид өөрсдөө төлнө. -“Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ. Хоршоонд сайн дураар нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах эрхтэй болно. -Чинээлэг малчин өрх бий болж сарын орлого нь 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ.
JulieValdez 2024-04-19 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-19 45.84.176.37
Харуулах боломжгүй.
DeidreTheironbabe 2024-04-19 46.8.223.3
Харуулах боломжгүй.
StephanieMoreno 2024-04-19 185.181.245.225
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-19 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-19 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-19 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-19 188.130.211.189
Харуулах боломжгүй.
Амар 2024-04-19 202.9.47.55
гадаад гурил хямдхан идээд байж дээ
Нэргүй 2024-04-19 66.181.188.66
хоршоолын асуудал чинь хувь малчин өөрийн хөрөнгө, малаар барьцаалж зээл аваад хоорондоо нэгдэж бүтээгдэхүүнээ борлуулах, эсвэл авсан зээлээ нэгтгэж ахиухан мөнгө болгоод тариалан, мах , сүү, арьс шир боловсруулж нэмүү өртөг шингээж ахиухан орлого олох тухай л асуудал шүү дээ
төр авсан зээлийн чинь хүүгийн ихэнхийг хариуцан зээл авах баталгаа нөхцөлийг бүрдүүлсэн дээр нь малчид минь шалавхан хоорондоо хэлэлцэн нэгдэж өөрсдийн дотроос хувийн шунал багатай, арай эдийн засаг, худалдах наймааны овсг
Нэргүй 2024-04-19 66.181.168.8
Намар хямд мах, гурил идэх эсэхээ харж л байя. Мах, гурилны үнэ буурахгүй бол бас нэг лобби ажилж гэж ойлгохоос.
Баагий 2024-04-19 66.181.161.238
битгий ард түмнээрээ тогло. Оросоос гурил оруулж ирвэл та нар будаа
dhhh 2024-04-19 202.9.40.254
Улсын тариа будаа тийчлэгсдыг хэд арав жил угжигдаж тонуул хийсэн. Бузар өлөн. Шунлууд.
Зочин 2024-04-19 59.153.115.42
маш их хичээж байж энэ 2 хуулийг батлууллаа даа.Таны ажилд амжилт хүсьё.Уг нь малчид нэгдэлдээ байсансан бол маш их амжилт олохоор байсан юм.даанч ардчилал нэртэй мангасууд гарч ирээд хайр найргүй залигасан даа.
Эх оронч сэтгэлтэй. 2024-04-19 202.126.89.236
соц. нийгмийн үед тогтворжсон бэлэн ХАА-н нэгдлүүдийг зориудаар устгаснаар малчид олон арван жил зовж байна. МАА-Н ХОРШСОН ШИЛДЭГ ХЭЛБЭРИЙГ дахин сэргээх гээд нэрийг нь өөрчлөөд, шинэ ажил мэтээр яриад байгаа нь тун ч ядарсан арга. МАА-н ийм жижиг хоршил амиа аргацаасан төдий л юм.
Бирд 2024-04-19 54.254.151.158
бирд
Зочин 2024-04-19 66.181.160.109
Монголын малчид хамгийн түрүүнд зах зээлд шилжсэн.
Гэхдээ мал нь өсөхийн хирээр бүтээгдэхүүн борлуулалт байхгүй болж байна. Нүүдлийн МАА-г суурин МАА -тай адилхан хэв маягаар авч явж болдоггүй натурал аж ахуй шүү дээ. Социализмын үед материаллаг бааз нь хавьгүй сайн байсан хэдий ч 25 сая хүргэх гээд чадалгүй зах зээлтэй золгосон. Зуд болдогоороо болж мал үхдэгээрээ л үхдэг байсан.Тэр үед жилд 10 сая мал хэрэглэдэг , бүх түүхий эдээ борлуулдаг байлаа. Одоо ийм нөхцөл нь байхгүй болчихоод байна.
Харьцуулагч 2024-04-19 49.0.139.175
Тэгээд малчин ардууд чөлөөт өрсөлдөөний зах зээлд байх ёсгүй юм байна, зохион байгуулагдаж зах зээлд үйл ажиллагаа явуулж болохгүй юм байна гэж эсэргүүцээд байгаа,худлаа мэдэхгүй дагаж далдагнадаг улсын үгийн ойлгох уу?…. Харин ч малчин ард зах зээлд амьдрах боломж олгож байгаа юм биш үү?? сайн, сайн
Зочин 2024-04-19 66.181.160.82
үргэлжлэл..
Тиймээс ийм газарт , цаад гадаад зах зээлээ харсан таваарлаг, суурин МАА-д шилжих хэрэгтэй байна.
Бүтээгдэхүүн , ашиг шимийг нь бүрэн ашиглаж чадахгүй юм бол нүүдлийн 5 хошуу малаа ч ингэж их өсгөх ямар ч шаардлага алга. Газар нутгаа л сүйтгэж байна. Нүүдлийн МАА эрхэлдэг малчдад хөрөнгө оруулсанаас өнөө яриад байдаг Дарханы арьс шир болон бусад бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрээ сэтгэл гаргаад барьсан бол малчиддаа илүү тусалж чадах байсан биз ээ.
Даан ч тийм ухаан алга.
Зочин 2024-04-19 66.181.160.82
Нүүдлийн МАА-н амийн сүнс нь хөдөлгөөндөө байдаг.
Манай мал бол хөдөлж , гүйж байж л амьдардаг. Байр сав , хичнээн тэжээл бэлдээд нэмэргүй. Сүүлийн үед цаг агаар , уур амьсгалын өөрчлөлтөөс болж өөрөөр харах шаардлагатай болсон байна. МАА-д бүсчилж хөгжүүлэх хэрэгтэй болсон байна. Ямар ч уул , нөмөр газар байхгүй гэртэй нь чацуу цас орж байгаа зүүн бүс нутагт цаашдаа нүүдлийн мал аж ахуй хөгжүүлнэ гэдэг ирээдүй муутай харагдаж байна.Малжуулбал дахиад л эрсдэл гарах магадлал өндөр.
зочин 2024-04-19 66.181.181.215
Сайн ажиллаа. Одоо Болорчулуун гээд сайданцараа зайлуулчихвал наад ажил чинь бүрэн утгаараа цогц ажил болох юм шдээ
OCOP 2024-04-19 75.190.35.176
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЯТАЙХАН БАЙГААРАЙ, ОРДЫГ СТРАТЕГИАС ГАРГАСАН ХҮМҮҮСИЙГ АТГ-ААР ШАЛГУУЛНА ШҮҮ
Нэргүй 2024-04-19 138.88.67.13
Оросууд башийжээ
Нэргүй 2024-04-19 178.174.229.45
TENEG ESTOI TENEG . GURIL YAGAAD HYAMD BH ESTOI GJ . BUH BUTEEGDHUUN UURIIN URTUGTIE . GURIL BOLOHOOR UNEGUI AIN TENGEREES UURUU UNADAG BAIH N KK
Н.Адан 2024-04-19 66.181.178.204
Амарбаясгалан малчдын хөрөнгөжих боломжийг их оройтож ойлгожээ. Цас дарчихаад нүүх гэтэл бензин, түлшээр таслаж, тавлаж байснаа мартсан. Мөн сонгууль өнгөрөөгөөд таг мартана. Улс төр дээд цэгтээ хүртэл улайсаж, улайрч байна даа. Уурлаж ч бна. Ганибал зөв ярьсан шүү.
иргэн 2024-04-19 62.55.205.86
Хоршоолол гэж мөн ч их үзэж байгаа юм даа, нэг л болдоггүй юм. Түүний оронд компанийн зарчимд шилжээд малчин ажиллуулах маягаар яваад хувьцааны ашиг, цалин олгох замаар явбал яадгын бол доо:
Нэргүй 2024-04-19 202.9.40.95
АМЖИЛТ, БОДИТОЙ САЙХАН ШИЙДВЭРҮҮД ГЭРЧ БАЙГААД БАЯРЛАЛАА. МОНГОЛЫН ТӨРД МОНГОЛЧУУД, МОНГОЛ СЭТГЭЛТЭЙ ТҮШЭЭДЭЭ ЗАЛЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛС СЭРГЭН МАНДАНА, ХАРЬ СЭТГЭЛТЭЙ, ХАР ҮЙЛТНҮҮД ХИЧНЭЭН ДОРОЙТУУЛАВ ДАА. ЗАЛУУС МИНЬ ЭХ ОРНОО ЦЭГЦЛЭЭРЭЙ, ИРЭЭДҮЙГЭЭ ГИЙГҮҮЛЭЭРЭЙ. БУРУУ МӨРТНҮҮДИЙН ЗАМААР АЛХАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ, БУЯНТ БУУРЛУУДАА ДАГАЖ, БУЗАР ӨВГӨД ЭМГЭДЭЭС ХОЛ БАЙГААРАЙ
Нэргүй 2024-04-19 66.181.182.18
Зөвөө зөв. Энэ хуулиа түргэн батлаач. Хямд гурил авмаар байна.