Умардын эрх баригчид Хоёр Солонгосыг холбосон автозамын хажуугийн гэрэлтүүлгийг буулгах шийдвэр гаргажээ. Энэ нь Солонгос хоорондын хамтын ажиллагаа, солилцооны бэлэг тэмдэг гэгдэж байсан маршрутуудыг бүрмөсөн хаах шийдвэр юм. Өмнөдийн баруун хилийн Пажу хотыг Умардын Кэсон хоттой холбодог Кёнгүй зам, Дунхэ замыг холбосон гэрэлтүүлгүүдийг буулгаж эхэлснийг илрүүлсэн байна.
Мөн Хойд Солонгосын цэргүүд нэгдүгээр сард хоёр зам дагуу мина суурилуулж байгааг илрүүлсэн билээ.
Умардын тал сүүлийн үед зам дагуух зарим барилга байгууламжийг буулгаж эхэлсэн нь Хоёр Солонгос хоорондын харилцаа улам хурцдаж буйн илрэл юм.
Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ли Сон Жун хэлэхдээ "Бид барилга байгууламж буулгаж байгаагийн цаад сэдэлд дүн шинжилгээ хийж байна. Энэ нь одоогоор цэргийн нөлөөгүй байна" гэжээ.
Хойд Солонгосын энэ алхам нь Солонгос хоорондын хэлэлцээрийн үзэл санааг зөрчиж байна гэж Нэгдлийн яам үзсэн. Мөн Хойд Солонгосын тал холбогдох зээлээ төлөх үүрэгтэй гэдгийг онцолжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улс 2002-2008 онд улс хоорондын төсөлд зориулж 132.9 сая ам.долларын өртөг бүхий барилгын тоног төхөөрөмж, материалыг Хойд Солонгост зээл хэлбэрээр санал болгосон. Өдгөө хоёр Солонгосын холбосон автозам, гудамжны гэрэлтүүлгийг буулгаснаараа Умардын тал уг зээлээс бултсан гэх таамаг эндээс гарсан юм.
Эх сурвалж: YONHAP
JulieValdez 2024-04-19 95.182.126.194
Харуулах боломжгүй.
AmandaMiller 2024-04-19 45.84.176.37
Харуулах боломжгүй.
HannahHand 2024-04-19 109.248.138.21
Харуулах боломжгүй.
NoelleWallace 2024-04-19 188.130.136.39
Харуулах боломжгүй.
VeronicaMccray 2024-04-19 45.86.0.7
Харуулах боломжгүй.
KathyGordon 2024-04-19 188.130.218.236
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-19 188.130.211.189
Харуулах боломжгүй.