Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүд ээлж дараагаараа цэргийн алба хааж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл хамтлагийн гишүүн "V"-г терроризмтой тэмцэх тасагт томилжээ. Зэвсэгт хүчний тусгай багийн хувцас өмсгөлтэй түүний зургийг Өмнөд Солонгосын армийн фэйсбүүк хуудсанд Пүрэв гаригт нийтэлсэн байна.
Түүний томилогдсон тасаг нь Өмнөд Солонгосын армийн 2-р корпусын харьяа терроризмын эсрэг болон бусад тусгай ажиллагаанд чиглүүлдэг тасаг аж.
Одоогоор BTS-ийн долоон гишүүн бүгд цэргийн албаа хааж байна. Өмнөд Солонгос улсын хуулиар хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд дор хаяж 18 сар цэргийн алба хаах ёстой байдаг. “BTS”-ынхэн энэ үүргээс чөлөөлөгдөх эсэх талаар олон жил маргалдсаны эцэст хамтлагийн гишүүд насны эрэмбээр цэргийн албаа хааж эхэлсэн. Хамтлаг 2013 онд анхны уран бүтээлээ толилуулснаас хойш эх орондоо олон тэрбум ам.доллар авчирсан. Түүгээр ч зогсохгүй дэлхий дахинд Өмнөд Солонгос улсыг сурталчилж өгчээ. Тэд НҮБ-ын индэрт үг хэлэхээр уригдаж, Цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байв. Тэр ч байтугай “BTS”-ынхэн цэрэгт явснаар дэлхийн “K-Pop”-ын хөгжил удааширч байна гэдгийг агентлагийн дарга Бан Си-хьюк хэлж байжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ