УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас өнөөдөр /2024.04.19/ газрын сонсголын талаар тодрууллаа.
Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар газар, ашигт малтмалтай холбоотой зөвшөөрөл олгох, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт гээд асуудлуудыг хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлыг хэсгийг УИХ-аас байгуулсан. Тэгээд тайлангаа тавьж, дүгнэлтээ гаргасан. УИХ-ын даргад танилцуулсан. Том сэдэв учраас хянан шалгах түр хороог салгаж байгуулах хэрэгтэй. Газрын зөвшөөрөл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой тус тусад нь түр хороог байгуулж, энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг Засгийн газарт өгсөн УИХ-ын тогтоол гаргасан. Мөн холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах хүртэлх арга хэмжээ авч ажиллах гурван үндсэн чиглэлд ажиллах дүгнэлтийг гаргасан.
Улаанбаатар хотод газартай холбоотой ажлын хэсэг гарсан учраас давхардуулахгүй байх үүднээс энэ ажлын хэсгийн үр дүн гарсны дараа хянан шалгах түр хороо байгуулах эсэхийг хэлэлцэхээр хойшлуулсан. Цаг хугацаа, хүний нөөцийн хувьд хязгаарлагдмал байгаа.
Ингээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид, нөөц ашиглалтын татвар төлөлт хэр байгааг шалгахаар түр хороог байгуулсан. Одоо ажилдаа орж, төлөвлөгөөгөө гаргасан. Ирэх сарын 20-ны дотор ажлаа хийхээр төлөвлөчихсөн. Олон нийтийн сонсголыг тавдугаар сарын 15-наас өмнө хийнэ. Хянан шалгалт хийхэд олон ажилтанг татан оролцуулна. Газрыг 370 субъект олгодог. Үүнтэй холбоотой хүмүүсийг гэрчээр дуудвал хурлын танхимууд ч хүрэлцэхгүй. Сонгууль дөхсөн энэ үеэр төрийн ажил цалгардуулах асуудал гарах хүндрэл гарч байгаа учраас түр хойшлуулсан" гэдэг хариултыг өгөв.
Холбоотой мэдээ